Хогны уутны талаар иргэдээс авах санал асуулгыг хэрхэн зохион байгуулах талаар маргааш мэдээлэл өгнө

p18lk2s42ngbg1rdvpvu6s8gs71Нийслэлийн ИТХ-ын ээлжит 15-р хуралдаанаар хогны уутны санал асуулгыг 5-р сарын 01-нээс өмнө зохион байгуулж, НИТХ-ын хуралдаанд дүнг танилцуулах үүргийг нийслэлийн Засаг даргад өгсөн Үүний дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/287 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн айл өрхүүдэд хог хаягдлын зориулалтын уутыг үргэлжлүүлэн тараах эсэх талаар нийслэлийн иргэдийн дунд санал асуулга зохион байгуулах Ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга ажиллана. Тус ажлын хэсэг иргэдээс авах санал асуулгыг хэрхэн зохион байгуулах талаар 04 сарын 17-ны өдөр 11 цагаас Хангарьд ордны 14 давхарт сэтгүүлчдэд мэдээлэл өгнө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих