ГАНЦ ЗААЛТТАЙ ТӨСӨЛ ПАРЛАМЕНТЫН БОСГООР АЛХЛАА

уихТөрийн  байгуулалтын  байнгын хороо УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан,  Сү.Батболд,   Н.Батцэрэг
нарын  өргөн  мэдүүлсэн   Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

Энэ төсөл  нь  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн тав дахь хэсгийн 1-18 дахь заалтад “Эрхлэх асуудлын
энд агаарын бохирдлын эсрэг ажиллагааг хэрэгжүүлэх асуудал” гэж нэмэхийг санал болгосон  төсөл юм. Ганцхан өгүүлбэртэй “уг төсөлд тусгаснаар бүх яамны чиг үүрэгт агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудлыг хуульчлан тогтоож өгөхөөр байгаа юм. Ингэснээр дан ганц Ерөнхий сайд утааны асуудалд санаа зовох бус бүх яамд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, утааны эсрэг тэмцэнэ гэсэн үг юм байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Су.Батболд агаарын бохирдлыг бууруулах асуудалд гишүүд санаа тавьж төсөл санаачилж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ агаарын бохирдлоос салах гол арга зам нь хийн түлшийг нэвтрүүлэх учраас энэ  асуудлыг бодлогын түвшинд
тавьж, хэрэгжүүлэхиин , төлөө тууштай ажиллах шаардлагатай байна гэсэн юм. Түүний саналыг М.Батчимэг, Л.Цог нарын гишүүд ч дэмжив. Харин С.Баярцогт гишүүн “Шинэчлэлийн Засгийн газар бүтэцдээ Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг үндсэн чиг үүргийн яам болгосон нь бодлогын чухал алхам болсон. Нэгэнт Засгийн газар чиг үүргээ хуулиар тогтоолгож, үндсэн чиг үүргийн яам нь ажил үүргээ хэрэгжүүлж байхад Засгийн газарт чиг үүргийг нэмэх талаар гишүүд хуулийн төсөл санаачилж оруулж ирэх нь цаашид буруу жишиг тогтооход хүргэж мэдзх юм” хэмээн болгоомжилж буйгаа хэлэв.

Мөн гишүүн Д.Эрдэнэбат төсөл санаачилсан хүмүүсийн санаа нь зөв хэдий ч арга нь буруу байна. Яамдын чиг үүрэгт энэ асуудлыг нэмснээр шийдэгдчихгүй. Харин Цэвэр агаарын тухай хуулиар л энэ асуудлыг зохицуулах боломж бүрдэнэ гэв. Гэвч төсөл санаачлагч С.Дэмбэрэл гишүүн тэдэнтэй санал нийлэхгүй байлаа. “Үнэхээр Засгийн газар, Үндэсний хороо нь сайн ажиллаж байсан бол агаарын бохирдол зохих хэмжээгээр буурах байсан. Бид ч ийм төсөл өргөн барихгүй байлаа” гээд төслийг нь дэмжихийг хүссэн юм.

 

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих