Украины цэргүүд нисэх буудлыг хяналтдаа авчээ
КИЕВ. /Reuters/. Улсынхаа зүүн нутаг дахь Оросыг дэмжигч босогчдоос нисэх буудлыг буцаан хяналтдаа авахын тулд Украины түр Засгийн газар цэргүүдээ илгээжээ.
Донецк мужийн Краматорск хотын ойролцоох цэргийн нисэх буудлыг тусгай хүчнийхэн хяналтдаа авсан гэж өнгөрсөн шөнө Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александер Турчинов мэдэгдлээ.
Оросын “RIA Novosti” агентлагийн мэдээлснээр, хоёр тал буудалцсаны улмаас дөрвөн босогч амь үрэгдэж, хоёр хүн гэмтэж, бэртжээ.
Хойд нутгийн Донецк мужийн захиргааны байрнаас Оросыг дэмжигч босогчдыг зайлуулах ажиллагааг тусгай хүчнийхэн эхлүүлсэн гэж мөн өдрийн өглөө Турчинов парламентдаа мэдэгдэж байсан юм.
Украины зүүн нутгийн 10 гаруй хотын цагдаагийн газар болон мужийн захиргааны байруудыг Оросыг дэмжигч оршин суугчид болон босогчид эзлээд байгаа билээ. Тэд илүү хараат бус болохыг шаардаж байна.
Терроризмтой тэмцэх ажиллагааг алхам алхмаар урагшлуулах болно гэж тус улсын түр Засгийн газар мэдэгдсэнтэй холбоотойгоор хурцадмал байдал улам газар авах хандлагатай байна.
Г.Доржханд
URL: