Хачигт хазуулсан 37 иргэд эмнэлэгт ханджээ
ХӨСҮТ-д хачигт хазуулсан 37 иргэн хандаад байна. Тэдний ихэнх нь ой мод, хөдөө явж байхдаа хазуулсан аж. Хачиг нь нян, вирусыг биедээ агуулж хүн амьтны цусыг сорохдоо халдвар дамжуулдаг шавьж юм. Иймээс хачигт хазуулсны дараа халуурах, толгой өвдөх, бөөлжих, булчирхай цочих зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
URL: