ЯАЖ Ч БОДСОН, МӨНГӨГҮЙ ЭДИЙН ЗАСАГ ЯАЖ ХӨГЖИХ БИЛЭЭ

new-economic-realityОн гарсаар эдийн засгийн салбарт сайн мэдээ цөөн дуулдав. Тэгээд ч хүйтэн сэрүүний улиралд Монголын эдийн засгийн ихэнх салбарын идэвхи буурдаг, улирлын хамаарал багагүй нөлөөлсөн биз. Харин сүүлийн үед манай улсын гадаад худалдааны алдагдал буурсангэх мэдээлэл түлхүү дуулдаж байна. Бүр тэгэхдээ 97 хувь хүртэл буурсан гэж байна. Ингэснээр эндээс хүлээж байсан алдагдлын хэмжээ 9.1 сая ам.доллар болж буурсан бөгөөд үүнийг өмнөх үеийн мөн үетэй жишихэд 97.7 хувь буурсан үзүүлэлт юм байна. Зарим нэг тоо баримтаас харвал манай улс жил бүр 2.0 тэрбум орчим ам.долларыг энэ гадаад худалдаанаас алддаг байсан гэх.

Гадаад худалдааны алдагдал, тэнцэл гэдэг эдийн засгийн илэрхийллийнхээ хувьд их чухал үзүүлэлт гэнэ. Бүдүүн баргаар хэлбэл өмнө нь бид гадаад худалдааг хийхдээ ихэнхдээ олохоосоо илүүтэй алдаад байсан хэрэг. Гадныханд арилждаг юм нь бага хэрнээ тэднээс авдаг нь арвин, өдөр шөнө шиг хол зөрөөтэй байсан гэж байна.
Гадаад худалдааны тэнцэл сайжирч байгааг хүмүүс хоёр өнцгөөр хардаг. Нэг хэсэг нь тэр дундаа улс төр, банкныхан, судлаачид үүнийг эдийн засаг эрүүлжиж байгаагийн дохио гэж тайлбарладаг. Үүний нөгөө талд валютын ханш өсч, импортын боломж хумигдснаас гадаат худалдааны алдагдал буурсан гэцгээдэг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн идэвхийн бууралт нөлөөлсөн гэж байгаа нь энэ. Юутай ч алдагдал уурч байгаа нь үнэн, энэ нь эдийн засгийн маш чухал эерэг үзүүлэлт гэдэг нь бур үнэн аж.
 Албаныхны тайлбарлаж байгаагаар экспортын хэмжээ 22.0 хувь өсч, импорт 17.3 хувь буурсан нь гадаад худалдааны алдагдлыг бууруулах гол хүчин зүйл болсон гэж байна. Үнэхээр тансаг хэрэглээний импорт буурч байгаа бол сайн хэрэг. Ийнхүү сүүлийн гурван жилийн турш үлэмжхэн алдагдалтай байсан худалдааны тэнцэл ойртож эхэлж байгаа аж.
Монгол Улс үйлдвэрлэж байгаагаасаа илүүг гаднаас худалдаж авна гадэг бол нэг бодлын халагламаар хамаарал. Бүр гажуудал гэж байна. Хамаг мөнгөө, хамж ншмж олсноо эргээд гадаад руу урсгачихаар ямар олиг. байв гаж дээ. Энэ мөнгө ихэнхдээ урд хөршийг л зорьдог байх. Өөрийн мөнгөөр бусдын эдийн засгийг тэтгээд тэнд үлдээгээд ирнэ гэсэн үг шүү дээ. Хар ухаанаар бодоход ийм. Харин одоо гадаад худалдааны алдагдал багассанаар Монголд үлдэх мөнгөний хэмжээ нэмэгдэнэ.
Хэрэв энэ алдагдал өндөр хэвээр удаан үргэлжилбэл эдийн засаг маань улам сульдаж, импортоос хамааралтай манайх шиг улсын хувьд сөхрүулж мэдэх эрсдэлтэй аж. Тэр дундаа Монгол Улс руу орох валютын урсгал ганцхан жилийн дотор тэн хагасаар буурчихсан ийм үед нөлөөлөл нь бүр хүндээр тусдаг гэнэ.
МУИС-ийн багш, доктор Л.Оюун саяхны нэг ярилцлагадаа “Арилжааны банкууд гадны импортын бараанд лизингийн зээл өгөхөө болих хэрэгтэй. Ингэж хэрэглээг өөгшүүлсэн, импортыг дэмжсэн байдлаар ажиллах нь зохисгүй. Монголын брэнд болсон бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүмуус бий. Гэхдээ үүнийг нэг цогц болгож, бодлогоор дэмжин, хөгжүүлэх нь урт хугацааны хөгжлийн гарц болох учиртай” хэмээн дурдсан байна билээ.
Ингэхээр эдийн засгийн хүндрэлийн учиг үзүүр дотоодын үйлдвэрлзлийг хөгжүүлэх, импортыг бууруулах гэсэн нэгэн уулзвар дээр очиж огтлолцоод байгаа юм. Ерөөсөө мөнгөө дотооддоо үлдээе гэвэл үндэсний үйлдвэрлэлээ л хөгжүүлэх явдал гэж байна. Гэхдээ энэ бүхнийг дотооддоо гэсэн үг биш бөгөөд тухайлбал, үйлдвэрладийн тоног төхөөрөмжөө гаднаас авахаас л өөр аргагүй.
Л.Оюун багшийн хэлснээс энд “Хэрэглээг өөгшүүлсэн” гэдэг үгийг онцолмоор санагддаа. Учир нь сонгуулийн популист амлалтын уршгаар Монгол Улс 2011-2012 онд иргэддээ 2.0 их наяд төгрөгийг зүгаэр л бэлнээр тараачихсан удаатай. Энэ бол эдийн засгийн өнөөдрийн бэрхшээлийн нэг сэжүүр сэжим болсон. Тэр үед нүүрс, зэсийн үнэ бялууруулж байлаа. Манай нүүрс тонн нь 120 ам.доллараар арилжаалагдаж, зэсийн баяжмал гэхэд 9000 ам.доллар хүрч байв. Бас Оюутолгойн бүтээн байгуулалт, нүүрсний үнийн өсөлтийг дагасан гадаадын хөрөнгө оруулалтын цуваа Монголын хил дээр шил шилээ хараад дугаарлаж байлаа. Ёстой үүлэн чөлөөний нар шиг л аз дайрсан үе байв. Тэр их мөнгө тэгээд улс төрчдийн ам таглах халамж болоод дууссан. Үзээд өгье ч гэмээнэ үлдсэн юм үгүй. Одоо тэгээд үүнийхээ горыг амсч, дээр доргүй л барьц алдаж байна.
Гадныхан тэр дундаа Европ, Хятад, “Хуримтлал, хуримтлал бас дахин хуримтлал” гэсэн зарчмаар ханпдаг тухай эдийн засагчид онцолж байсан. Харин бид ингэсэнгүй.
Эдийн засагчид “Үнэхээр хөгжье гэж байгаа л бол одоо орлогоо хуримтлуулж, үр ашигтай хөрөнгө оруулалт болгож хувиргаж сурах л ёстой” хэмээн анхааруулж байна.
Макро орчин, санхүүгийн салбараа тогтвортой байлгаж, эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангая гэвэл олж байгаа орлогоо хуримтлал, дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт болгож сурах хэрэгтэй хэмээн онцолж байгаа. Энэ мэт эрдэмтэн мэргэдийнхээ үгийг төр засаг нь эрх биш сонсдог л байлгүй дээ.
Гадаад худалдааны тэнцэл сайжирч байгаа хэмээн баярлах өөр хэрэг. Энэ бол ердөө ганцхан улирлын статистик. Энэ үзүүлэлт тогтвортой баймаажин эдийн засагт эерэг дүр төрхийг бий болгоно. Цаашид ямар байхыг цаг хугацаа харуулна. Хэрэв өөдрөгөөр харж, орж ирэх валютын урсгал тогтвортой байвал тэргүүн ээлжинд хөгжүүлэх ёстой салбарууддаа эхэлж мөнгө хуваарилах, бас хуримтлал үүсгэх учиртай байх. Энэ бол судлаач эрдэмтдийн сануулга.
Яаж ч бодсон мөнгөгүй эдийн засаг яаж хөгжих билээ. Ийм энгийн үнэнийг л бид ойлгох хэрэгтэй юм шиг байна.
П.ЯДАМДОРЖ

URL:

Сэтгэгдэл бичих