Оюутнууд “бурзайж” эхлэв
Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг хамтатган улиралд нэг удаа олгож байхаар болсон. Учир нь, тухайн оюутны сурлагын дүн, хичээлийн явц, ирцийг тооцсоны үндсэн дээр улирлын төгсгөлд бүх оноог нь нэгтгэн уг тэтгэлгийг нь олгож байхаар болсон.
Тиймээс энэ сарын 14-18-ны өдрүүдэд үндэсний тэтгэлэг болох 70200 төгрөгийг гурван сараар нь бодож, оюутнуудын картын дансанд шилжүүлэхээр болжээ. Харин ирэх намраас хичээлдээ суудаггүй, сурлага муутай оюутнуудад үндэсний тэтгэлэг олгохгүй байх заалт хэрэгжиж эхэлнэ гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.
URL: