Өмнөд Солонгосын илрүүлсэн нисэгчгүй онгоц Умард Солонгостой холбоогүй
Умард Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн 14-нд мэдээлснээр, БНАСАУ-ын БХХ-ны шалгалтын хэсэг мөн өдөр “үнэн байдлын бичиг” нийтэлж, Өмнөд Солонгосын илрүүлсэн нисэгчгүй онгоц нь Умард Солонгостой холбоогүй гэдгийг мэдэгдээд, энэ асуудлаар хамтарсан шалгалт хийхийг БНСУ-ын талд шаардлаа гэжээ.
Тус бичигт, нисэгчгүй онгоц Умард Солонгостой холбоотой гэдэг нь цэвэр гүтгэлэг бөгөөд “Чао нан” хөлөг онгоцны хэрэгт гүтгэсэнтэй яг ижил байна. Өмнөд Солонгосын эрх баригчид “Чао нан” хөлөг онгоцны ослын хэргийг Умард Солонгост гүтгэн тулгасан шигээ дахин давтан иймэрхүү гүтгэлэг тулгаад байгаа тул БНАСАУ-ын БХХ-ны шалгалтын хэсэг бүх хэргийн үнэн мөнийг тодруулахыг хүсэж байна гэж тэмдэглэжээ.
Өмнөд Солонгосын Чонваде дахь ерөнхийлөгчийн ордны Үндэсний аюулгүйн хамгаалалтын албаны тамгын газрын дарга Ким Жанзотой хамтаар шалгалт хийхийг Өмнөд Солонгост санал болгож байна хэмээн тус бичигт онцолжээ.
\Ц\
URL: