Банкуудад шаардлага хүргүүлжээ

 О7b875c9b79083136ca0a767ceb8ee6678208e99bрон даяар хэрэглэг­дэж байгаа иргэний бүртгэл мэдээллийн ТҮЦ машины лавлагааг зарим төрийн байгууллага болон банкинд хэрэгсэхгүй байгаа гомдолтой иргэд ШӨХТГ-т гаргах болжээ. Түүнчлэн УБЕГ-т ч гомдол ирсээр байгаа гэнэ. Тиймээс УБЕГ-аас машины лавлагаа хүчин төгөлдөр үйлчлэх тухай албан тоотыг саяхан Монголбанк болон арилжааны бүх банкуудад хүргүүлжээ.

Лавлагаа нь тусгай кодоор баталгаажсан үнэт цаас учраас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх банкинд хүчин төгөлдөр үйлчлэх юм байна. Түүнчлэн төрийн байгууллагын үйлчилгээг ТҮЦ машины лавлагаагаар бүрэн авахыг албаныхан мэдээллээ.

Б.ЭНХ

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих