КРЫМИЙН ХОЙГ
Крымийн хойг нь 27 мянган км2 нутаг дэвсгэртэй, Хар тэнгис, Азовын тэнгисийн эрэгт байдаг Перекопын хоолойгоор эх газартай
холбогддог юм. Крымийн хойгийн өмнөд хэсэгт өвлийн улиралд 1-2 хэм, 7-р сард +24 хэм, өмнөд эрэг орчим нь газрын дундад тэнгисийн уур амьсгалтай, хойд хэсэгтээ 300-500 мм тундас жилд унадаг. Баруун хэсэгт нь 1000-1200 мм тундас унадаг. Ус багатай жижиг Чёрная, Бельбек, Кача, Альма, Салгир зэрэг голуудтай. Крымийн өмнөд хэсэгт Симферополь. Ялта, Мисхор, Алупка, Симеиз, Гурзуф, Алушта, Феодосия, Евпатория зэрэг алдартай амралт сувиллын хотууд байдаг. Орос, Украинчууд тус хойгт 1783 онд тус хойг
Оросын харьяанд орсноос хойш шилжин суурьшиж эхэлсэн бөгөөд тэдний ихэнхи нь Дэлхийн II дайны дараа нүүн суурьшжээ.
Крымийн хойгт Камыш-Буруны төмөрлегийн, химийн, машины, хүнсний/дарс, загас, консерев/ гоо сайхан үнэртний, тамхи, мах, сүүний зэрэг хөнгөн хүнсний аж үйлдвэр, барилгын материалын үйлдвэрүүд байдаг. Арвай буудай, цагаан буудай, эрдэнэ шиш, тамхи тариалдаг. Үхэр, гахай хонины аж ахуйтай. Далайн боомтууд Керчь, Феодосия, Ялта, Севастополь, Евпатори. Төмөр замын тээвэртэй. Крымийн одон орныг судлах төвийг 1908 онд Симеизийн ойр байгуулжээ. 1950-иад оны дунд үеэс Бахчисарайгаас 12 км-т орших Научный тосгонд шил-жүүлэн шинэчлэн тоноглосон ажээ.
1945 оны Крымийн бага хурал / Ялтын/-д И.В.Сталин /ЗХУ/, Ф.Д.Рузвельт/АНУ/, У.Черчиль/Их Британи/ нар оролцож холбоотон гүрнүүдийн дайны дараах Олон улсын аюулгүй байдлын төлөө бат бэх энх тайвныг тогтоох зорилгоор хамтын ажиллагааны үндсэн зарчим, Герман дахь гурван гүрний эзэмшлийн бүсийн тухай, НҮБ-ыг байгуулах тухай гэх мэт асуудлуудыг хэлэлцээд Европ дахь дайн дууссанаас 2-3 сарын дараа ЗХУ нь тодорхой нөхцөлийн үндсэн дээр Холбоотон гүрнүүдийн хүсэлтээр Японы эсрэг дайнд оролцохоор тохиролцжээ. Энэхүү уулзалтын үр дүнд БНМАУ-ыг хүлээн зөвшөөрөх асуудал дэлхийн их гүрнүүдийн хэмжээнд анх удаа албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн билээ.
МЭӨ VII зуунаас МЭ III зуунд скифүүд мал аж ахуй, газар тариалан худалдаа арилжаа эрхлэн хар тэнгисийн хойд хэсэгт оршин сууж байсан юм. Скифын улсыг Готууд устгасан байдаг. МЭ III зуунаасхүннүгийн нүүдэлчид, IV-X зуунд Хазарууд Дон, Ижил мөрний сав газар хойд Кавказ, Крымийн хойгийн ихэнхи нутаг Крымийн хаант ул дэвсгэрийг багтаасан Хазаарын хаант улс ^И-Х зуунд оршин тогтнож байжээ. Нийслэл нь VIII зуунаас Итиль /Ижил/ хот байв. X зууны үед Крымийн дорнод хэсгийг Хазар гэж нэрлэж байжээ. Одоо Хазар үндэстэн Афганистан, Пакистан, Ирандоршин суудаг. 13-р зууны үеэс Бат хааны алтан ордны хаант улсын нүүдэлчид суурьшиж байсан бөгөөд 15-18-р зуунд Крымийн хаант улс /1443-1783/ оршин тогтнож, 1473 оноос Туркын хараат дагуул улс болж, 16-р зууны эхэн үеэс нийслэл нь Бахчисарай болжээ.
Зүчийн улс мөхсөний дараа Монголын Алтан ургийн гаралтай I Хаж Герай Крымын ханлигийг (1441-1783) үндэслэн байгуулжээ. Крымд эрт үеэс олон үндэстэн ээлжлэн нутаглаж байсан ба түрэгийн нүүдлийн дараа кипчак буюу команууд дараад нь кипчакийн удмын Крымийн татарууд үндсэн хүн ам болсон байна. Крымийн татарууд дунд монгол гаралтай овог олон бий. Алтан ордны улсын залгамж татарууд Казань, Астраханийг хамгаалан Оростой байлдаж байсан билээ. Османы дэмжлэгтэй байсан Крымийн татарыг Москва, Польш, Литив улсууд ялж чаддаггүй байжээ. 1768-1774 оны Орос-Туркийн дайнд ялагдсанаар Крым Османы мэдлээс гарч Оросын талд оржээ. Оросууд Крымийг эзлэн авангуутаа олон тооны татаруудыг хядаж Сибирь рүү целжээ. 19-р зуунд Оросын хавчлагаас зугтан Болгар, Румын, Турк руу хэдэн мянгаараа дүрвэсэн Крымийн татарууд олноороо амь үрэгдсэн байна.
Крымийн хойг нь 1783 онд Оросын эзэнт гүрэнд нэгтгэгджээ. 1853-1856 онд Ойрхи Дорнодод ноёрхохын төлеө Орое Туркын дайн болж, 1853 ондОросын цэрэг Молдав, Валохи руу нэвтрэн орж Кавказад ялалт байгуулан Синопод Туркын далайн цэргийн флотыг устгасан байна. Турк нь Их Британ, Франц улсуудтай хамтран 1854 онд Крымд нэвтэрч, 1854-1855 онд Севастополь хотыг хамгаалах тулаан болжээ. Оросын цэрэг, эдийн засгийн хоцрогдол нь ялагдалд хүргэж 1856 оны Парижийн бага хурлын энхийн гэрээгээр өндөрлөжээ.
Одоо Крымд хүн амынх нь 12 хувь нь татар үндэстэн, 58.3 хувь нь оросууд, 24.3 хувь нь украинчууд байна.
Крымийн хойг нь 1918-1954 онд ОХУ-ын бүрэлдэхүүнд байсан бөгөөд 1954-2014 онд Украины харъяанд байсан. Харин 2014 оны 3-р сард Крым тусгаар улс болж ОХУ-ын бүрэлдэхүүнд сайн дураараа нэгджээ.
ХӨХ ТОЛБО
URL: