Эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтөний хяналтын эмчилгээг даатгалд хамруулахыг хүсэв

9ebb41a89f65082d105695c086defddb_L“Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийв.

Гадаадын улс оронд эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтөнүүдийн хагалгааны дараах эмчилгээ, эмийн зардал болон тэдний эрх ашиг хэрхэн зөрчигддөг, үнэ төлбөргүй олгох эмийн төсвийг улсаас хуваарилахгүй байгаа асуудлыг хөндөв. Монгол Улсад 2006 оноос эхлэн бөөр шилжүүлэн суулгах мэс засал  хийж байгаа бөгөөд 80 гаруй хүн энэ хагалгааг амжилттай хийлгээд байна.

Гэвч донорын цусны бүлэг өөр, чихрийн шижингийн хүндрэлтэй, антибиотик  буюу эсрэг биет үүссэн, B, C вирустэй зэрэг суурь өвчтэй бол Монголд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийх боломжгүй юм. иймээс бөөрний дутагдалтай хүмүүст гадагшаа бөөр шилжүүлэн суулгах эмчилгээнд явах болон эх орондоо бөөр орлуулах аппаратад долоо хоногт гурван удаа дөрвөн цагаар тогтмол орж байх зайлшгүй шаардлага тулгардаг.

Нэг үеэ бодвол бөөр орлуулах эмчилгээг манай улсад хэд хэдэн эмнэлэгт хийх болсон. Харин өвчтөн нэг удаа олон цагаар тус аппаратанд ороход дунджаар 160-170 мянган төгрөг төлөх шаардлагатай. Ийм хэмжээний мөнгө төлөх чадвар иргэдэд маш хүнд тусдаг. Төр засгаас үүнд анхаарч, ЭМЯ, НДЕГ-аас даатгалын системээр зохицуулж өгөхийг тэд хүсч байгаа юм.

Эрхтэн шилжүүлэх мэс засал нь нийт эмчилгээний үр дүнгийн 30 хувийг эзэлдэг бол 70 хувийг нь хагалгааны дараах эмийн эмчилгээ эзэлдэг. Харин гадаадад эмчлүүлсэн хүмүүс дархлаа дарангуйлах эмийн тунг тогтмол хянуулах, эмчийн хяналтад байхын тулд эргээд гадаад эмчдээ хандахаас өөр аргагүй болдог. Бөөр шилжүүлэн суулгах хагалгааны дараа дархлаа дарангуйлах эм болон дааврын гурван төрлийн эмийг байнга уух ёстой байдаг.  Эдгээр эмийн нэг болох Прографе буюу Тарколимусыг Засгийн газрын тогтоолын дагуу даатгалын сангаас үнэ төлбөргүй олгодог. Харин жил бүр улсын төсөвт тусгаагүй гэсэн шалтгаанаар гадаадад хагалгаа хийлгэсэн өвчтөнүүд  уг эмийг авч чадахгүй байгаа аж. Тэд сар бүр 1-2 сая төгрөгийн эм тогтмол хэрэглэх шаардлагатай. Мөн эдгээр эм тэр бүр эмийн санд байдаггүй тул төр засгаас анхаарахыг хүссэн юм.

Д.Өлзий


URL:

Сэтгэгдэл бичих