Украинд бүх нийтийн санал хураалт явуулж болзошгүй
Украины зүүн бүсийн хурцадмал байдал даамжирч байгаагийн улмаас, 14-ны өдөр ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Украины парламентын дарга Турчунов, зүүн бүс нутгийг Украины харьяалалд байлгахын тулд улс орны хувь заяаны асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулахыг эсэргүүцэхгүй гэжээ. Мөн Украины асуудлаар ОХУ болон барууны орнууд НҮБ-ын аюулгүйн зөвлөл зэрэг олон газар хүчээ сорьсоор байна.
Мөн өдөр, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавров Украины Киев болон зүүн бүсэд болсон иргэдийн эсэргүүцлийн ажиллагаанд хоёр талт шалгуураар хандаж байна гэж барууны орнуудыг шүүмжлэв. 14-ний орой ОХУ-ын ерөнхийлөгч Путин, АНУ-ын ерөнхийлөгч Обаматай утсаар ярьж, Украины асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх тухай зөвшилцжээ.
14-нд Европын холбооны орнуудын гадаад хэргийн сайд нар хуралдаж, ОХУ-д тавих хориг арга хэмжээг эрчимжүүлэхээр шийдэв. Түүнчлэн Украины эрх баригчдыг дэмжихийн тулд тус орны эдийн засаг, банк санхүүгийн шинэчлэлд туслах хоёр төсөл батлав. Мөн Украинд худалдааны хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
14-нд БНХАУ-ын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунь-Ин, улс төрийн хэлэлцээгээр хямралыг зохицуулж, Украины улс төрийн тогтвортой байдал, нийгэм эдийн засгийн хөгжлийг баталгаажуулахыг Хятад улс Украины талаас хүсэж байна гэв.
\Урьхан\ china radio
URL: