Манай тамирчид ялалт байгууллаа

12821_191   Болгарын Софи хотноо болж буй сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-нд эх орноо төлөөлөн оролцож буй Б.Төмөрхуяг, Г.Баттамир нар өнөөдөр өрсөлдөгчөө яллаа.

Өчигдөр нээлтээ хийсэн залуучуудын ДАШТ-нд манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй гурван жинд арван тамирчин өрсөлдөж байгаа юм.

Эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд өрсөлдөж буй  Б.Төмөрхуяг эхний тоглолтдоо Өмнөд Африкийн боксчин Эдвин Тшабалалатай хийж, гурван үед илүүрхэн ялсан. Харин 52 кг-ын жинд Г.Баттамир БНСУ-ын Хан Ёнхунтай тоглож, мөн л 3:0-ийн харьцаатай ялсан байна.

Сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ энэ сарын 24-нд өндөрлөнө.


URL:

Сэтгэгдэл бичих