Танд ашигтай зөвлөгөө

tazБудагтай модон тавилагыг өтгөн цайгаар арчвал сайн цэвэрлэгдэнэ.
Эрээн хивсийг исгэсэн байцааны шүүс, хоолны цуугаар арчвал өнгө орно.
Бага зэрэг хиртсэн хивсийг давс цацаад савантай халуун усанд дүрсэн шүүрээр шүүрдвэл өнгө орно.
Богино үстэй хивсийг хатсан талхны захаар цэвэрлэдэг.
Жижиг хивс, гулсдаг хивсний дотор талд захаар нь нимгэн резин барьж оёвол шалан дээр гулсахгүй.
Их удсанаас шарласан, сүлжмэл сандал, зөөлөвчтэй сандал, сүрлэн цүнхийг давстай усаар арчвал сайн.
Машины шинэхэн хивсийг эхний зургаан сард тоос сорогч, ширүүн үстэй сойзоор цэвэрлэж болохгүй. Харин зөөлөн сойзоор хөнгөн цэвэрлэх хэрэгтэй.
Нийлэг эдээр хийсэн зөөлөн тавилгыг бүлээн усаар угааж цэвэрлэх ба тосны толбыг нунтаг цэрд, бензин хоёрын хольцоор арилгана.
Зөөлөвчтэй тавилга, ханын хивсийг дээр нь чийгтэй даавуу тавиад цохиж гүвж цэвэрлэнэ. Даавуугаа дахин дахин базаж, тоосыг нь арилгах хэрэгтэй.


URL:

Сэтгэгдэл бичих