“Петро Чайна Дачин Тамсаг” компанийнхан Х.Болорчулуун гишүүнд зад загнуулжээ

Засгийн газарт  ч, УИХ-д ч үнэтэй гурван хүн байдаг. Тэд бол бие даагчид. Аль нэг нам нь олонхи бүрдүүлээгүй, эрээвэр хураавар энэ парламентад эдгээр гурван гишүүний санал жин дардаг нь нууц биш. Тэгвэл шударга, нэг талыг барихгүй, бие даагчид шиг ажиллана хэмээн ам гарсан эдгээр гурван гишүүний нэг болох УИХ-ын гишүүн Х.Болорчулуун жинхэнэ утгаараа шударга ажиллаж байгаа гэнэ.

Түүнийг Газрын тосны хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж эхэлснээс хойш газрын тос олборлодог гадна, дотны компаниуд хайр зарлаад эхэлжээ. Уулзая, учиръя, хоол идэх үү, ганц нэг юмны “бөглөө мултлах” уу гэх зэргээр ажлын бус амины уулзалтын санал өдөр шөнөгүй ирээд болохгүй байгаа гэнэ. Учир нь эдгээр нөхдүүд өмнөх гишүүдийг энэ мэт аргаар урхидаад өөрсдийн талд ашигтай шийдвэр, заалт оруулж дөнгөдөг байсан учраас Х.Болорчулуун гишүүнийг ч аргандаа оруулчихна гэж боджээ.

Харин эрхэм гишүүн маань бүх саналаас нь татгалзаж, бүр намайг ашиг сонирхлын зөрчилтэй болгох гэж санаархлаа гэж уурласан гэнэ. Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компани Дорнод аймагт Х.Болорчулууны компаний барьж байгаа орон сууцны хорооллоос хоёр хаус худалдаж авъя гэж санал тавиад зад загнуулсан сурагтай. Ямартай ч хуулийг өөрчилсөн шиг өөрчилж, гадны эрх ашигт бус монголын талд ашигтай байдлаар шийдэхээр ажиллаж байгаад нь нутгийн иргэд нь талархсан гэнэ лээ.

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих