“American Airlines”-ыг сүрдүүлсэн охиныг баривчилжээ

jӨчигдөр 14 настай герман охиныг “American Airlines” компанийн албан ёсны твиттер хуудсанд хандан жиргээ бичсэнийх нь төлөө баривчилсан байна. Тэрээр Sarah хэмээх нэрээр @QueenDemetriax_ хаягаас твиттерт жиргэн “Сайн уу, намайг Ибрахим гэдэг. Би Афганистан хүн. Би Аль Кайда бүлэглэлтэй холбоотой. Зургадугаар сарын 1-нд томоохон зүйл төлөвлөж байна. Баяртай” гэсэн үгсийг бичжээ.

Үүний хариуд “American Airlines” компани “Бид таны IP дугаар болон бусад мэдээллийг FBI-д шилжүүлэн өгч шалгуулна” гэж мэдэгдсэн байна. Ийнхүү хариу бичсэний дараа охин “Би жирийн нэг охин байна, худлаа тоглож байсан юм” гэх зэргээр тайлбар хийн олон жиргээ бичсэн боловч түүнийг гэрээс нь баривчилж саатуулжээ.

Э.ЭНХj

 

Medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих