“Велдедлайне Монголиа” ХХК гэрээгээ зөрчиж чанаргүй гэрэлтүүлэг хийн хүний аминд хүрэхээ дөхжээ

p18lhkhtv010os2fqvlu1o2ma021Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Улсын Их дэлгүүрээс урагш, АСА цирк орох зам дагуу байрлуулсан гэрэлтүүлгийн шон унасан асуудлыг холбогдох хүмүүсийг байлцуулан хэлэлцлээ.Гудамж төслөөс мэдээлснээр уг гэрэлтүүлгийн шонг байрлуулах ажлыг Эдийн засгийн хөгжлийн яамны Гудамж төслийн захиалгаар “Велдедлайне Монголиа” ХХК хийж гүйцэтгэжээ.

“Велдедлайне Монголиа” ХХК нь гэрээний дагуу 2013 оны 11 сарын 20-ны өдөр гэрлийн шонг байрлуулж, Гудамж төслийн цахилгааны инженер А.Ермек уг ажлыг хүлээн авсан байна. Гэвч тус компанийн байрлуулсан гэрэлтүүлгийн шон 2014 оны 04-р сарын 13-ны өглөөний 06 цагийн орчимд унажээ. Өглөө эрт унасан тул азаар хүн бэртэж, эд материалын хохирол учраагүй байна.Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтойгоор халдаж чанаргүй ажил гүйцэтгэсэн компани, хариуцлагагүй хандаж уг ажлыг хүлээн авсан албаны хүний тайлбарыг сонссон.

 “Велдедлайне Монголиа” ХХК-ийн төлөөлөгч Г.Бавуудорж “Уг ажлыг хүйтний улиралд хийж гүйцэтгэсэн. Гэрэлтүүлгийн шонгийн суурийг хийхгүйгээр байрлуулсан нь үнэн” гэсэн бол ажлыг хүлээж авсан Гудамж төслийн цахилгааны инженер А.Ермек “Гэрэлтүүлгийн шонг шууд газартай нь бэхэлж байрлуулсныг ажил хүлээн авахдаа мэдэж байсан” гэлээ.Мэдээлэл, тайлбар сонссоны дараа нийслэлийн Засаг дарга “Ийм хариуцлагагүй үйлдэл хийж нийслэлийн иргэдийн эрхэд ноцтойгоор халдаж байгааг санаатай үйлдэл гэж үзэж байна. Хэдийгээр Эдийн Засгийн хөгжлийн яамны Гудамж төслийн захиалгаар хийж гүйцэтгэсэн ч нийслэлийн нутаг дэвсгэрт хийгдсэн ажил, осол учраас уг ажлыг  хийж гүйцэтгэсэн компани, хүлээн авсан албаны хүнд хариуцлага тооцох саналыг Эдийн засгийн хөгжлийн яамд хүргүүлье. Мөн өнөөдрийн байдлаар тухайн байршилд байрлуулсан гэрэлтүүлгийн 10 шонг шалгах ажлыг зохион байгуул” гэсэн үүргийг холбогдох албаныханд өглөө.


URL:

Сэтгэгдэл бичих