Э.Бат-Үүл баатарыг огцруулж магадгүй
Хотын дарга Э.Бат-Үүл сүүлийн үед зохион байгуулсан хурал, цуглаан болгон дээрээ “би огцоръё” хэмээн зарлах болов. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил бүтэлгүйтвэл, НОСК-ийн ажил эхлэхгүй бол, барилга дээр дахин осол гарвал тэрээр огцорно гэдгээ мэдэгдээд байна.
Тэр ч бүү хэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас боловсруулсан барилгын ажлыг зохицуулах шинэ журамд “Дуудлага худалдаа төсөл шалгаруулаагүй газрыг бусдад эзэмшүүлбэл нийслэлийн Засаг дарга огцорно” гэсэн заалтыг оруулсан юм. Тиймээс огцороход ойрхон байгаа Хотын даргаа авч үлдэхийн тулд хичээх л үлдэх шив.
Эх сурвалж: Зууны мэдээ
URL: