Хятадын эрдэмтэн Монгол бүсгүйг эрэгтэй хүний оролцоогүй жирэмсэн болгожээ
Зургаан жилийн өмнө Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд 12 настай охин жирэмсэн ирсэн тохиолдол гарчээ. Яахав насанд хүрээгүй охид хөл хүндтэй болох нь Монголд байдаг л нэг харамсалтай явдал. Гэхдээ хамгийн хачирхалтай нь охин шинжилгээгээр эр хүнтэй бэлгийн харьцаа үүсгээгүй агаад атар онгон байсан аж. Ийм байхад яаж тэрбээр жирэмсэн болсон нь эцэг эхийг нь төдийгүй эмч нарыг ангайлгав. Охин ч өерөө хэн нэгэнтэй бэлгийн хавьталд орох нь байтугай хүнтэй үнсэлцэж ч үзээгүй гэж хэлжээ. Гэвч нэгэнт мэдэгдэхүйцжирэмсэлчихсэн байгаа, бүр ураг нь дотроо хөдөлж байгааг мянга “үгүй” гэж аргацаагаад нэмэргүй. Ингээд эцэг эхийнх нь хүсэлтээр охины ургийг хөндсөнөөр энэ жигтэй явдал тэгсхийгээд дарагдсан гэдэг.
Харин саяхан дэлхий нийтийн хэвлэлүүд нэгэн зүйлд анхаарлаа хандуулж эхэлсэн юм. Сүүлийн жилүүдэд охид өөрсдөө жирэмсэн болж буй үзэгдэл жилээс жилд өссөөр байгаа аж. Гэвч эмч нар юунаас болж ийнхүү өөрөө өөрөөсөө жирэмслээд буй шалтгааныг хараахан нотолж чадаагүй байна. Английн эрдэмтэд бидний хоол тэжээл, нэмэлт бүтээгдэхүүн, байгаль орчин зэрэг олон зүйлээс шалтгаалж, ирээдүйд эр эс ашиглахгүйгээр эмэгтэйчүүд өөрсдөө жирэмсэлдэг болно гэж мэдэгдсэн нь хүн төрөлхтөнийг цочролд оруулаад байна.
2013 оны долдугаар сард Польшийн иргэн Магдалена Квятковский гэдэг бүсгүй Египетийн зочид буудлыг шүүхэд өгчээ. Магдаленагийн ярьж буйгаар түүний 13 настай охин зочид буудлын усан санд сэлж байгаад усанд тохиолдлын эр эсээс жирэмсэлсэн аж. Польш бүсгүй Египетийн талаас овоо их мөнгө төлөөс шаардаж байгаа боловч хэмжээг нь тодорхой заахгүй байна. Тэрбээр охиноо Египетэд байх хугацаандаа хөвгүүдтэй огт уулзаагүй гэж эрс тэс мэдэгдэж байгаа болохоор хэргийг шүүхээр шийдвэрлэхээр шийджээ. Мөнгө олох гэсэн гутамшигт үйлдэл гэж зарим хүмүүс нэрлэж байгаа ч эмэгтэйчүүдийн зарим эмч үүнийг “Жирэмслэхийн тулд эр хүйстэй хамтрагч байх шаардлагагүй” гэсэн хариултыг өгчээ. Түүгээр тогтохгүй эмэгтэй хүн өөрөөсөө жирэмсэлдэг болно хэмээн мэдэгдээд байгаа юм.
Тэдний нээсэн аргаар тодорхой байдлаар хоорондоо холбогдсон хоёр өндгөн эс байхад түүнээс үр хөврөл үүсэх боломжтой аж. Харин нэг харамсалтай зүйл нь нэг хүйсийн үр тогтоолт нь нэг том дутагдалтай гэнэ. Энэ нь эмэгтэй хүн өөрөө эр эсийн дэмжлэггүйгээр жирэмсэн болсноор ертөнцөд зөвхөн охид мэндлэх аж. Саяхан Францад бурхан шүтэх болон хатуу чанга зантайгаараа бусдаас ялгардаг 17 настай Парисын уугуул бүсгүй Анук Дидье бусдыг болон өөрөө өөрийгөө гайхалд оруулан жирэмсэлжээ.
Тэр бүсгүй онгон байснаас гадна эр хүнтэй нэг удаа ч үнсэлдэж, усан санд хамт орж, тэр байтугай аман секс ч үйлдэж яваагүй гэдгээ Ариун Библийг барин андгайлжээ. Энэ гайхалтай явдлыг судалсан Францын эрдэмтэд Анукийн өндгөн эс гаднаас үр тоггоолгүй, үр хөврөлийг өөрөө өөрийгөө үр тогтоосноор бий болгожээ гэсэн дүгнэлт гаргасан байна. Зохих ёсны есөн сарын хугацаа өнгөрөхөд Дидье амжилттайгаар хонгорхон охин төрүүлжээ. Гаднаас нь харахад ч гэсэн эмнэлгийн шинжилгээний бүх үзүүлэлтээр шинэ мэндэлсэн охин ердийн хүүхдүүдээс огт ялгарах юмгүй бүрэн хэвийн хүүхэд байлаа.
Энэ явдал Францад болох үеэр Их Британийн өмнө зүгийн нэгэн сүмд өөрийн ухаалаг, төлөв түвшин зангаараа алдаршсан гэлэнмаа Маргарет гэнэт жирэмсэлсэн байна. Түүнийг тэр дор нь нууцаар садарласан гэж буруутган сүмээс гутамшигтай байдлаар хөөв.
Сүмийн номлогчид, гэлэнмаа нар өөрсдийн “эгчийг” буруугүй гэж итгүүлэх гэсэн бусад гэлэнмаануудын хамтарсан мэдэгдэл ч Маргаретын хандсанаар мэргэжлийн эмч нарын гаргасан “Эр хүнтэй огт энгэр зөрүүлээгүи онгон яваа” гэсэн тодорхойлолт ч тус болсонгүй. Одоо гэлэнмаа асан тэрбээр өөрийн охин Мэриг өсгөж байна. Түүний охиныг олонхи сүсэгтнүүд ихэд сонирхон, Мэриг бурханы элч гэж үздэг аж. Хүүхдэд гар хүрч үзэхийг хүссэн хэд хэдэн өвчтөн тэр дороо итгэсэн гэсэн шуугиан ч гарсан байдаг.
Шашны хэллэгээр “Ариун жирэмсэлт” буюу эр эсгүйгээр хөл хүндтэй болох боломжтой гэдэг нь өнөөдөр эргэлзээд байдаг мэргэжилтнүүдийг “байдалд” хийжээ. Харин яаж, яагаад ийм тохиолдол гараад байна вэ гэсэн асуултад одоогоор тодорхой хариулт олдоогүй гэнэ.
Эмэгтэй хүний үр тогтоход 23 хромсом агуулдаг гэдэг нь бүгдэд илэрхий. Ариун жирэмслэлтийн үед эдгээр генетикийн мэдээлэл агуулагчид хоёр дахин өсөн зайлшгүй охин үр хөврөл хөгжихөд шаардлагатай 46 хромосом өндгөн эсэд үүснэ. Ажиглалтаас үзэхэд, ийм тохиолдолд халдварт өвчний түвшин өндөр байх магадлалтай аж. Үүний үрд дүнд дараахь таамаглал гарсан. Ямар нэгэн хэлбэрийн бактери онгон бүсгүйн бие махбодид нэвтрэн орж, үр тогтоогүй эсийг хөгжихөд албаддаг байж болох юм.
Харин Лондоны их сургуулийн профессор Жей Берри өөр таамаглал дэвшүүлсэн. Эрдэмтдийн үзэж буйгаар, эмэгтэйчүүдийн зарим нэг нь гадаад байдлаара эмэгтэй төрхтэй, үр хүүхэд тээх чадвартай боловч генетикийн хувьд эр хүн байдаг. Тэд үр тогтоолгүй ертөнцөд үр удмаа үлдээх бүрэн чадвартай бөгөөд дандаа хүү төрүүлнэ гэжээ. Профессор Эзэнхаурд Жеймс жишээ болгон бүхний мэдэх Ариун Мария эх дагиныг авдаг бас ингэснээр Исүс Христ эр хүнгүйгээр олдсон гэдгийг нотлохыг оролджээ.
Мөн эрдэмтдийн зэрэгцээ үл мэдэгдэх нисдэг биет судалдаг судлаачид энэ талаар өөрсдийн байр сууриа ч илэрхийлээд амжжээ. Тэд ариун жирэмслэлт бол харь гаригийнханы Дэлхий дээр явуулж байгаа олон тооны “төслүүдийнх” нь нэг төсөл амжилттай хэрэгжиж байгаа нь тэр гэх болов.
Харин өмнөд хөрш хятадад эр хүний оролцоогүй эмэгтэй хүн хөл хүндтэй болох технологийг аль 1990 оноос судалж эхэлсэн. Хүн ам нь багтаж шингэхээ больсон амьхандаа төрөлтийн хуулиа чангатгаж, 1980 оноос эхлэн “Нэг гэр бүл-нэг хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Гэвч энэ нь өнөөдөр сөрөг нөлөө дагуулж байгаа бөгөөд удам залгах хүүхдээ хүү байх уламжлалаа дагаж, охин олдвол устгуулж байснаар өнөөдөр хүйсийн тэнцвэрт байдал аль хэдийнэ алдагдаад байгаа билээ. Хэрвээ энэ хэвээрээ явах юм бол Хятад 2050 он гэхэд эдийн засаг, географийн хувьд тун хүнд байдалд орно.
Тиймээс эрэгтэй хүмүүсээ цөөлөх бодлого барьж эхэлсэн ажээ. Тэгээд ч асуудал бүрэн шийдэгдэхгүй учир эмэгтэйчүүдийг эр хүнгүйгээр жирэмслэх аргыг ихээхэн сонирхож, монгол эмэгтэйчүүдэд туршилт хийсэн гэнэ.
Ингэхдээ өөрийнхөө эсээс жирэмсэн болохыг хүлээх бус шинжлэх ухааны аргыг ашигласан аж. Туршилтанд орсон нэгэн эмэгтэйн хэлснээр, үл мэдэгдэх тариаг булчинд нь хийсний дараахан үр тогтсон бөгөөд эрүүл саруул хүүхэд төрүүлжээ. Гэвч хүүхдийг Хятадын эмч нар авч үлдсэн бөгөөд түүнд гэрээ ёсоор амласныхаа дагуу багагүй мөнгө төлсөн аж. Хүүхэд олдсон цагаас хойш өвөрмонгол бүсгүйг нарийн хяналтанд авч, өдөр тутам шинжилгээнд хамруулдаг байсан гэнэ. Ингээд есөн сарын дараа охин төрүүлсэн бөгөөд хүүхдээ амлуулахыг хориглосон аж. Түүний хэлснээр, ямар ч бэлгийн хавьтал хийлгүйгээр төрүүлсэн охин нь одоо 7 настай бөгөөд өнөөг хүртэл Хятадын эмч, эрдэмтдийн хяналтан дор Бээжинд амьдардаг гэнэ. Тэрээр одоо охинтойгоо уулзах ямар ч боломжгүй. Хэд хэдэн удаа очсон ч хүүхэдтэйгээ уулзах нь бүү хэл ийм аргаар хүүхэд төрүүлсэн эсэхээ бусдад ярихгүй байхыг анхааруулжээ. Ийнхүү монгол бүсгүйг эр хүний оролцоогүй жирэмсэн болгож, охин төрүүлсэн явдлыг тэрээр ирээдүйд улам их олшрох хятад залуусын эхнэрийг бэлдэж байгаа явдал гэж таамаглаж байгаагаа хэлсэн юм. Одоо Хятад даяар 60 гаруй сая залуус эхнэргүй ганц биеэр амьдарч байгаа гэсэн судалгаа бий. Энэ тоо цаашид нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй нь ойлгомжтой.
Эх сурвалж: “Одоо цаг” сонин
URL: