Манай улс санаатай аллагын тоогоор азид тэргүүлж байна
НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газраас дэлхийн улс орнуудад гарсан санаатай аллагын талаарх илтгэл “The Global Study on Homicide 2013”-аа гаргалаа. Санаатай аллагын жагсаалтны 219 орноос байнгын дайн дажинтай байдаг Ирак Улс гэхэд 144-д орсон бол манай улс 158-д орж азидаа тэргүүлж байна гэсэн судалгаа гарчээ . Энэ нь санаа зовох гэхээсээ илүү түгшүүртэй, аймшигтай хэрэг юм гэж НУБ-гаас тодорхойлжээ.
Өнгөрсөн 2013 онд дэлхий даяар санаатай аллагын дундаж нь 100 мянган хүнд 6,2 байжээ. Гэтэл Монголд дэлхийн дунджаас илүү олон санаатай аллага гардаг гэсэн судалгаа гарсан байна. Монгол улсад 100 мянган хүнд 9,7 санаатай аллага оногдож байгаа нь маш муу үзүүлэлт гэхэд болно гэж НҮБ тодорхойлжээ. Дайн дажин байнга болж байдаг Ирак 144 дүгээр байр, Иран 100, далайн дээрэмчидтэй Сомали 142, алан хядагчдаар дүүрсэн Пакистан 137, Афганистан 125, өлсгөлөнд нэрвэгдсэн Хойд Солонгос 117-д жагшиж харин манай улс эдгээр орнуудаас доогуур орсон байна.
Түүнчлэн ОХУ судалгаанд орсон нийт 219 орноос 154-д, Хятад 27-д оржээ. Хятадад гэхэд 100 мянган хүнд оногдох санаатай аллагын тоо дөнгөж нэг байна гэжээ. Мөн Манай улс Улс санаатай аллагад өртсөн эмэгтэйчүүдийн тоо нь эрэгтэйчүүдийн тооноос илүү дэлхийн дөрөвхөн орны нэгт багтсан байгаа юм. Манайхаас гадна Унгар, Швейцарь, Шинэ Зеландад л эмэгтэйчүүд эрчүүдээс илүү амь насаа алдсан байдаг аж.
URL: