Чухал яриа нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн Н. Номтойбаяр

Өнгөрсөн жил 9 сарын хугацаанд нийтдээ 5 бодлогын хүрээнд 20 орчим хуулийн төсөл дээр судалгаа хийж ажиллаж байна. Үндсэндээ 5 бодлогынхоо 4 бодлогыг нь үндсэнд нь боловсруулчихсан.

Миний энэ ажиллаж байгаа бодлогын төслүүд бол хоорондоо уялдаа холбоотой, бие биенээсээ хамааралтай, шат дараалалтай. … Тэгэхээр хоёулаа юу чухал вэ гэдгээсээ эхлэх ёстой.

Чухал сэдэв гэвэл монголчууд бидний амьдралын өнгө төрх л бна шүү дээ. … Хууль бол хөгжил эрэлхийлдэг, аливаа амьдралд байгаа асуудлуудыг зөв оновчтой шийдвэрлэх арга зам гарцыг нь хэрхэн суулгаж өгөх вэ гэдэг талаас нь би хардаг. Нэн түрүүнд нөгөө бодлого маань маш зөв оновчтой тодорхойлогдсон байх ёстой. Бодлоготойгоо уялдаад хууль эрх зүйн орчин маань байх ёстой.

Манай хүн амын 71 хувь нь хөдөлмөрлөх бүрэн бололцоотой настай байгаа.

 

Төр маань ухаалаг, тогтвортой байх ёстой. Ухаалаг гэхээр оюунлаг бөгөөд мэдлэгийн ур чадвартай байх ёстой. Зөв тогтолцоотой байх ёстой. … Би юу гэж хошигнож ярьсан бэ гэхээр Элбэгдорж ерөнхийлөгч эмч доктор гээд бодьё л доо. Алтанхуяг гэж ерөнхий сайдыг үзээд Хорт хавдартай байна аа гэж оношилсон. Гэхдээ эмчилгээг чинь 2 жилийн дараа эхлүүлнэ гэсэн. Нэгэнт хорт хавдрыг нь оношилсон бол аль болох даруйхан эмчлэх хэрэгтэй биз дээ.

Тойргуудаар явж байхад иргэд тогтвортой гэдэг юмыг хүсээд байна. Ер нь монголын төр маань тогтвортой байвал үндэснийхээ эрх ашгийг хамгаалж чадна. Хэтэрхий их улс төржилт явагдаад байна. Энэ улс төржих үйл явцад хэмжээ хязгаарт зааг тавьж өгөхгүй бол үндэсний язгуур эрх ашиг руу хэтэрхий хөндөж ороод байна. Жишээ нь энэ ОТ-н асуудал байна. Бүр очиж үзээгүй хүн хүртэл шүүмлээд улс төржиж байна.

Эрх барьж байгаа хүчин нэг шийдвэр гаргахдаа нөгөө нөхдүүд бөөн хэл ам гаргана гээд бие биеэ барьцаалчихдаг. Тэгэхээр улс төржих хэмжээ хязгаарыг тогтоож өгөх хэрэгтэй. Жишээ нь Украйнд юу болов. Улс төрийн намууд нь хоорондоо үзэлцсээр байгаад ард түмнийхээ ахуй амьдралыг сайжруулж чадсангүй, бухимдал үүслээ. Тэгээд янз бүрийн хөдөлгөөнүүд гудамжинд гарч ирлээ. Улс төрийн соёлгүйгээс … сөрөг хүчнийхээ удирдагчийг шоронд аваачаад хийчлээ. Тэгэнгүүт л их гүрнүүд жинхэнэ геополитикийн тоглолтыг хамгийн тод байдлаар үзүүллээ ш дээ. Эндээс бидэнд бол суралцах юм байгаа л байхгүй юү. Тэгэхээр энэ улс төржих, төрөө тогтвортой байлгах, энэ барьер, хэмжээ хязгаарыг бол УИХ бодлогоор тогтоож өгөх ёстой.

Намууд нь нэг чиг хандлагатай байх ёстой гэсэн үг үү?

Тийм ш дээ. Эцсийн дүндээ бид чинь Монгол хэмээх нэг л эрх ашиг, намаар зүйрлэвэл нэг л нам байгаа ш дээ. Тэгээд л энд тэнд явахдаа бие биеээ очиж муулж байдаг. Төрийн нөгөө хар хайрцагны бодлого гэж ярьдаг. Тэр маань ерөөсөө байхгүй болчихсон. Тэгэхээр энэ тал дээр бол бүр онцгой анхаарах ёстой байгаад байгаа юм.

Эргээд үндсэн асуудалдаа оръё. Бодлого бол зөв оновчтой байх ёстой. Бодлогодоо дандаа салхи оруулж байх ёстой. Бодлого аль 2008 онд батлагдсан. Тэгээд бүсчилсэн хөгжлийн бодлого гэж бас гарсан. Гэтэл сүүлийн үед энэ Монгол болон Евроазийн эдийн засгийн интеграци шал өөрчлөгдлөө ш дээ. Тэрэнтэйгээ уялдаж энэ өөрөө хувьсан өөрчлөгдөж байх ёстой.

Таны хэлээд байгаа бол аль ч нам байсан эцсийн дүндээ нэг л бодлоготой байх ёстой гэх гээд бна уу?

Тийм. Дээрээс нь энэ тогтвортой гэдэг утгаараа энэнтэйгээ бас уялдах ёстой. Нэгэнт их хурлаар хэлэлцээд, иргэд, эрдэмтэд санаа оноогоо өгөөд цогц бодлого болгоод гаргаад ирцэн. Гэтэл нэг засаг гарахаараа намынхаа мөрийн хөтөлбөрийг ЗГн мөрийн хөтөлбөр болгоод баталчихдаг. Энэнтэйгээ /хөгжлийн бодлоготойгоо/ уялддаггүй, энэ маань ерөөсөө хэрэгждэггүй. Тэгэхээр энэн дээр хамгийн зөв нь, үнэхээр хэрэгжүүлэх нэг арга зам, гарц нь юу гэж хараад байна вэ гэхээр Парламент дээрээ энэнийг авчия л даа. Их хурлын дарга нь ахал. Түр хороо ч байдаг юм уу нэг төвтэй. Байнгын хороодын дарга нар орог. Тэгж байж ЗГнхаа бодлого үйл ажиллагаанд хяналт тавьж чадна. Тэгэхгүй бол нэг ЗГ гарахаар л шуудайнд хийсэн эвэр шиг …  эмхлэн зохион байгуулалт хийх гэсээр байтал … 50 хувь нь алга болно. Тэгээд л ард иргэд хохироод байдаг. Үүнийгээ л зогсоох хэрэгтэй байгаа юм.

За зохицуулалт. Хууль. Миний мэдэж байгаагаар 420 хууль байна. Бидний ажил амьдралыг зохицуулж байгаа. Хоорондын уялдаа холбоо нь маруухан. Жнь, сая хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан. Гэвч хөрөнгө оруулалт орж ирээд бна уу, ААН-үүд тогтвортой үйл ажиллагаа явуулаад байна уу гэвэл үгүй. Яагаад гэхээд татварын, гаалын хууль уялдаад зэрэг өөрчлөгдөж гарах ёстой. БАйхгүй. Тэднээ хүлээгээд сууцан. Ер нь 420 хууль хэрэгтэй юм уу. Зарим улс бол, миний сонссоноор, ердөө 100 гаран хуулиар л бүх ажил амьдрал нь зохицуулагдаж байна. Хуулиуд нь маш тодорхой. Бие биетэйгээ уялдаж байдаг. Хүмүүс нь мэдэж байдаг. Гэтэл энэ хуулиадыг их хуралд байгаа мань мэт бас мэдэхгүй ш дээ.

Одоо төсөв. Бодлого зөв байж, хууль зөв байж. Төсвийг бид бүрдүүлдэг. Төлбөр гэж ойлгодог. Хариуд нь бид 5 үйлчилгээ л авах ёстой, миний бодлооор. Боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, дэд бүтэц, төрийн үйлчилгээ. Бид энэ 5 үйлчилгээг төрөөс авах гэж татвар төлдөг. Тиймээс бидний мөнгөөр битгий бизнес хийгээд бай л даа.

 

Төрийн өмчит 100 орчим ААН байгаа. Нэмэгдээд байгаа. Төр татвар төлөгчдийн мөнгөөр бизнес хийгээд татвар төлөгчдийн эрхлэж байгаа бизнестэй өрсөлдөөд байгаа. Мөнгө буруу зарцуулагдаж бид хөгжлөөрөө хохирч байна. Дээр нь энэ төрийн өмчит ААН-н 40 орчим хувь нь алдагдалтай байна.

За Эрдэнэт бол ашигтай ажиллаж байгаа. МИАТ 18 тербум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа. Багануур гэхэд жил бүр 8-10 орчим тербум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Боль л доо.

Бизнесийн салбараас маш олон хүн улс төрд орж ирж байна. Бизнес нь ихэнх нь дампуурсан. ААН, компани үүсгэн байгуулж байгаагүй УИХ-н гишүүн гэж байхгүй. Ганц нэг нь амжилттай явж байгаа. Тэгээд төр гэж нэг эзэнгүй өмчид эзэн суугаад түүгээрээ бизнес хийгээд байдаг. Энэнийг л нэн даруй зогсоомоор байгаа юм. Тэгээд л тэр үйлчилгээнүүд ээ л сайн хий.

Хөдөлмөр эрхлэлтийн бодлого гэж алга. 40-өөс дээш насныхныг ажилд авахгүй байна. Урамшил алга. Тэр НДШ –ээс нь хөнгөлчихмөөр бна. Гэх мэт цааш задлаад яриад байж болмоор.

Сайн ажиллавал таны цалинг нэмнэ гэдэг буруу. Амьдрал ахуйд хангалттай цалин урамшуулал өгвөл хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ. …  Тэгэхээр тогтолцоо маань буруу байна. Хөдөлмөрийн яам 700000 долларын өртөгтэй гэрээ хийсэн гэсэн. АНУ компанитай. Хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар. Би өөрийнхөө төслийг гаргаж ирээд зэрэгцүүлж үзэх гэж байгаа юм. Би тийм юман дээр ажиллаж байгаа.

Боловсрол, цэргийн алба …


URL:

Сэтгэгдэл бичих