Т.Ганболдыг суллуулахаар нөлөө бүхий эрхэмүүд хөдөлж эхлэв үү

12805_229Саяхан Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтсээс Алтан дорнод Монгол ХХК-ны ерөнхий захирал Т.Ганболдыг Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа мөнгө шамшигдуулсан, “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нартай нийлж Төмөрлөгийн үйлдвэрийг барьцаалан 10 сая доллар авсан хэрэгт сэжигтнээр тооцон цагдан хорьсон билээ.
Гэвч цагдан хоригдоод удаагүй байгаа Т.Ганболдыг суллуулах талаар Монголын нөлөө бүхий эрхэмүүд хөдөлж эхэлсэн сураг гарлаа. Шүүх, Прокурор, Цагдаагийн томчуудыг бүгдийг нь халаасандаа хийсэн Т.Ганболд торны цаанаас удирдлагаа ажиллуулж эхэлсэн бөгөөд чухам хэн гэгч эрхэмүүд түүний тушаалаар хөдлөхийг харах цаг удахгүй тохиох нь ээ.

Хэргийг нэхэн сануулахад Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь ганбөмбөлгийнхөө бэлцэцийг Эрдэнэт үйлдвэр рүү шууд нийлүүлэх болзолтой. Гэтэл Т.Ганболд өөрийн үеэл дүү Эрмүүний нэр дээрх “Стантарт металс лимитэд” ХХК-тай гэрээ байгуулж, 20 мянган тонн ганбөмбөлгийг уг компаниар Эрдэнэт үйлдвэр рүү дамжуулсан байдаг. Ингэснээр 20 мянган тонн ганбөмбөлөг нийлүүлсэний зөрүү ашиг болох 3 сая ам.долларыг Т.Ганболд завшсаныг АТГ-аас илрүүлж 2013 оны зургаадугаар сарын 27-нд яллах дүгнэлт үйлдлүүлэхэр Нийслэлийн прокурорын газар руу илгээсэн ч Нийслэлийн прокорын хяналтын прокурор Алимаа хэргийг хэрэгсэхгүй болгож байв.
Т.Ганболд нь энхүү хэргийг үйлдэхдээ үйлдвэрийнхээ дотоод дүрмийг зөрчөөд зогсохгүй ТУЗ-дөө ч мэдэгдээгүй байна.
Үүнээс гадна Т.Ганболд “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 133 сая төгрөгөөр хүнд даацын хуучин машинууд худалдан авч улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсаныг АТГ илрүүлж, тогтоосон ч Нийслэлийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Монголын хууль хяналтын байгууллага авлигад идэгдсэнийг давхар илчилж өгсөн юм.
Мөн сүүлийн үед асуудал үүсгээд буй Ш.Батхүү, Д.Сугар нарын хэрэг ч Т.Ганболдыг улаан луйварчин болохыг харуулж байна.
Тодруулбал “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан, өдгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар нартай хуйвилдан 10 сая ам.доллар луйвардсан хэрэг нь илэрсэн.

“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас “Жаст” ХХК нь их хэмжээний цувимал бүтээгдэхүүн худалдан авах хуурамч гэрээ байгуулан, баталгаа гаргуулж уг гэрээгээрээ Америкийн “HSBC” банкнаас 10 сая ам.долларын хөрөнгө босгож Төмөрлөгийн үйлдвэрийн дансаар дамжуулан авч залилсан, мөнгө угаасан хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас илрүүлсэн юм. Тэгэхээ ийм том хэрэг хийсэн Т.Ганболд тун удахгүй суллагдах магадлал бий болчихоод байгаа аж. Чухам хэн гэдэг халаасны хамсаатангууд нь Т.Ганболдыг суллуулахаар хөдлөлж эхэлснийг бид үргэлжлүүлэн мэдээллэх болно.

Монголкомментс


URL:

Сэтгэгдэл бичих