Д.Сугар ямар мөнгөөр Японд байр авснаа хэлсэнгүй

2a3a707834k3lcgtd4g63s6g12ҮХЦ-ийн гишүүн, ТӨХ-ийн экс дарга Д.Сугар сүүлийн үед өөртэй холбогдуулан шуугиж байгаа хэргийн талаар тайлбар хийжээ. Гэсэн ч Японд байр худалдан авсан хөрөнгийн эх сурвалжаа дүйвүүлээд хэлсэнгүй. МИАТ-ын хэргээр дээлээ нөмөрсөн Ч.Хоролсүрэн 2008 оны 5-р сарын 22-нд Токиогийн Адачи дүүргийн баячуудын Шиндэн хороололд байр худалдан авч төлбөр болох 48 сая иенийг “Towa Real Estate Development” компанид шилжүүлжээ. Таван жилийн өмнөх 48 сая иень нь тухайн үеийн ханшаар 500 сая төгрөг гэнэ. Одоо бүр өссөн биз.

Дараа нь эхнэрээ Японд эмчлүүлэгч Д.Сугар нутгийн дүүгээсээ байрны түлхүүр гардан авч. Энэ бүхнийг эрхэм ҮХЦ-ийн гишүүн бараг л Таван шард таруухан байр худалдан авсан яатай их л энгийн бас өрөвдүүлмээр юм ярьж. Эхнэрийнхээ төлөө л хийсэн гэнэ, дараа нь Япон дахь байраа зараад Солонгосд байр худалдан авсан нь Дарханы байраа зараад Эрдэнэтээс орон сууц худалдан авсан мэт жижиг зүйл аж.

Гэхдээ Монголдоо насаараа төрийн алба хашсан хүн газар байрны үнэ тэнгэрт хаддаг Японд бүр баячуудын хороололд орон сууц худалдан авсан нь гайхал төрүүлсэн хэвээрээ. “Авар” гэдэг Монголд бүртгэлтэй компани бас л Японд үл хөдлөх хөрөнгө худалдан авлаа гэхэд олон нийт төдийлөн гайхаагүй. Учир нь энэ хэрэгт холбоотой байж магад Аса аваргад тэр зэргийн хөрөнгө бий нь хэнд ч ойлгомжтой хэрэг байсан. .

 

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих