УИХ-ын дарга З.Энхболдыг үл хүндэтгэн сайд нар хариу өгөхгүй байна

enkhboldzzБарилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн санал хураалтанд оролцохгүй байхаа бичгээр мэдэгдэж хамгийн сайн улс төрч болохоо харуулаад авсан билээ.
Уг нь УИХ-ын гишүүн хэрнээ сайдын алба давхар хашиж байгаа “давхар дээлтэн” сайдуудад хууль сануулж чуулганы хуралдаанд оролцох эсэхээ бичгээр мэдэгд хэмээн “үүрэгдсэн” УИХ-ын даргын сануулгыг үл тоож тэр бүү хэл төрийн өндөр албан тушаалтанд ирсэн бичигт 30 хоногийн дотор хариу өгөх ёстой байдаг атал одоогийн байдлаар 70 хоног ямар ч хариугүй л сууж байна.
Энэ бол давхар дээлтэй сайд нар УИХ-ыг үл ойшоож, УИХ-ын даргын бичгийг юман чинээ тоохгүй байгаагийн томоохон илрэл бөгөөд Монгол төрийн эрэмбэ дараа алдагдаж УИХ-ынхаа дээр нь Засгийн газар нь гараад суучихсан байгаа нь энэ юм.
Хэрвээ УИХ-ын дарга З.Энхболд сөрөг хүчиндээ хатуурхдаг шигээ өөрийн намын давхар дээлтнүүдэд шаардлагаа хатуу тавьж, өөрт нь хэрхэн хандаж харьцаж үл тоон бичиг цаасанд нь хариу өгөлгүй 70 хоног жишим ч үгүй алхалж яваа сайд нартаа ямар хариуцлага тооцох вэ? Үе үеийн УИХ-ын дарга нарын түүхэнд сайд нарыг толгой дээрээ гаргаж байсан түүх хэд билээ? бас л бодмоор юм!

ЦАГ


URL:

Сэтгэгдэл бичих