Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 4.8 хувиар өсчээ

e77fbcdf0fdb1f12bf4739b374d7d171_L Хөрөнгийн биржийн энэ оны эхний улирлын арилжааны хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүн нь 3.4 тэрбум төгрөг буюу 39.1 хувиар буурчээ.

 Харин хөрөнгийн зах зээлийн үнэлгээ энэ оны нэгдүгээр улиралд нэг их наяд 640.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 4.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүний 88.8 хувийг зах зээлийн үнэлгээ өндөр 30 компани бүрдүүлсэн байна. Нийт үнэт цаас арилжсан тоо ширхэгийн 90.47 хувь, үнийн дүнгийн 95.9 хувийг  “Ремикон”, “Э-Транс ложистикс”, “Гермес центр”, “Женко тур бюро”, “Хөх ган”, “Дархан гурил тэжээл”, “Улсын их дэлгүүр”, “Хай би ойл”, “Говийн өндөр”, “Сор”, “Баянгол зочид буудал”, “Апу” зэрэг 30  компанийн үнэт цаас бүрдүүлжээ.
Түүнчлэн хөрөнгийн биржийн нэгдүгээр улирлын арилжааг багцалбал нийт 62 удаагийн арилжаагаар 110 хувьцаат компанийн 3.4 сая ширхэг үнэт цаасыг 5.3 тэрбум төгрөгөөр арилжаалжээ. Сараар нь авч үзвэл өнгөрсөн хоёрдугаар сард Монголын хөрөнгийн биржийн арилжаа хамгийн идэвхтэй байсан аж.

Б.Заяа МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих