Өнгөрсөн шөнө буугаар сүрдүүлэн цагдаа барьцаалан хэрэг гарчээ

eb9d8f7318772b9ebig

 Уг нь галт зэвсгийн  тухай хууль гэж юм манайд бий. Гэхдээ “гууль” болчихсон хуулийг мөнгөтэй нэг нулимаад өнгөрдөг болсон цаг гэдгийг өчигдөр орой  нийслэлийн  Сүхбаатар дүүрэгт болсон хэрэг баталлаа.

Өнгөрөгч шөнө Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны 24 дүгээр байрны гадна цагдаагийн албан хаагчид буу тулган барьцаалсан ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн албан хаагч О “24 дүгээр байрны гадна намайг луйвардсан хүн байна” гэсэн мэдээллийг шалгах үед 27 настай эрэгтэй Б гэгч Цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн загвар тодорхойгүй буу тулгаж, барьцаалан авч явсан байна.

Энэ хэргийг цагдаагийн бие бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжлан олж, хэрэгтнийг баривчилж, эд мөрийн баримтаар загвар нь тодорхойгүй хар өнгийн гар буу хураан авч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.

Fact.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих