Гадаадад эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орсон өвчтөнүүд эх орондоо сувилуулж чадахгүй байгаа талаар мэдээлэл өгнө

6c6dc8680004adb3big
10 цагт
МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв биржийн нээлттэй танхимд “Төгсөгч-2014″ хөдөлмөрийн яармаг зохион байгуулна. Холбоо барих утас: 88083780

11:00 цагт  Мазаалай Монголын унаган амьтан болох нь тогтоогдлоо. Энэ талаар БОНХЯ-наас хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэх гэж байна. Хурал БОНХЯ-ны Говь танхимд  болно.

Хэвлэлийн Хүрээлэнд

11:00 цагаас Монгол улс дэлхийн өндөр хөгжилтэй оронд бүтээлүүдээ /Тухайлбал, Японд электрон бүтээгдэхүүн… г.м/ гаргаж эхэлсэн талаар Оюуны өмчийн газар, Төмөрлөг, машин үйлдвэрлэгчийн үндэсний холбоо, Монголын зохион бүтээгчдийн холбооноос мэдээллэнэ.

12:00 цагаас ОХУ-ын алдарт “Секрет” хамтлаг, Максим Леонидов Монгол улсад айлчлан тоглохтой холбогдуулан Монголнау ХХК, Доли продакшн (Монголын пентатоник академийн Ерөнхийлөгч, УГЗ Б.Долгион) мэдээлэл хийнэ.

Өнөөдөр сонины хурлын танхимд

12.00 цагт Гадаадад эрхтэн шилжүүлэн суулгуулсан өвчтөнүүд хагалгааны дараах эмчилгээ, эмийн зардлын талаар мөн тэдний эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа талаар, үнэ төлбөргүй олгох эмийн төсөв мөнгө улсын төсөв суухгүй байгаа талаар болон өөр хүндрэл бэрхшээлээ хэрхэн шийдэж болохоор байгаа талаараа иргэд мэдээлэл хийнэ.


URL:

Сэтгэгдэл бичих