“Мэргэшээгүй” мэргэжлийн хяналтынхан буюу ард хордсоор…

9b92398eb7c028bebig

Нарантуул олон улсын худалдааны төв дээр хуванцар канистер, тоглоомнууд өрөөстэй. Ганзагын наймаачид Эрээн хотоос зөөгөөстэй. Мэргэжлийн хяналтынхан байс хийгээд л Нарантуул зах дээр очдог байна. Тоглоомноос ч тэр хуванцар савнуудаас ч тэр шинжилгээ хийнэ гээд аваад явдаг гэлээ. Гэвч эргээд хариу өгдөггүй юм байна. Энэ хүмүүс зарж байгаа хуванцар савнуудаа, тоглоомнуудаа стандартын шаардлага хангасан эсэхийг  яаж таних ёстойгоо ч мэдэхгүй байгаа юм. Ийм л хяналтгүй улсад бид амьдарч байна.

Нарантуул захын наймаачин: Шар, цэнхэр канеструуд хямд учраас хурдан зарагддаг

Энэ савнуудын чанар стандарт кодын талаар та бүхэн мэдэх үү ?

Мэдэхгүй.

Хүмүүс хэр авч байна?

Их авдаг.

Мэргэжлийн хяналтаас шалгалт хийж байсан уу ?

Дөнгөж саяхан ирээд нэг,  нэг сав аваад явсан. Өмнө ч бас авч явж байсан. Ерөөсөө юм хэлдэггүй. Үнэ мөнгийг нь  ч өгөлгүй баахан сав аваад явдаг.

Энэ савнуудыг зардаг үйлдвэр байдаг юм уу,  яг хаанаас нь авдаг юм ?

Урдаас л оруулж ирдэг.

Төмөр савнууд хэр сайн зарагддаг вэ ?     

Гүйдэг. Гэхдээ арай үнэтэй . Төмөр савыг зарим нэг хүмүүс эрүүл ахуйн талаасаа бодоод авдаг. Гэхдээ энэ чинь Оросоос орж ирдэг учраас үнэтэй. Манайхан тэр болгон худалдан авах чадваргүй.

Танайх энэ бизнесийг хэдэн жил эрхэлж байна ?

Одоо арав гаруй жил болж байна.

Энэ саваар ус зөөх нь эрүүл мэндэд хортой гээд байгаа. Энэ тухай дуулсан юм байхгүй юу?

Хүмүүс өөрсдөө юунд хэрэглэхээ мэдэж л байгаа. Энэ чинь тосны сав юм чинь ус зөөж болно биз дээ.

Нарантуул захын наймаачин: Гурван сар болоод л шинжилгээ хийдэг

Хүүхдийн тоглоомноос хор илэрч байгааг мэдэж байгаа юу ?

Мэдэхгүй . Юу яриад байгаа юм.

Мэргэжлийн хяналтын газраас та бүхний зарж байгаа бараанд шинжилгээ хийсэн үү ?

Байн байн ирдэг. 3 сар болоод л шинжилгээ хийж байна гэж ирээд зөвшөөрлийн бичиг өгөөд явдаг. Бид нар бүгд бичигтэй.

Танайх хэдэн жил тоглоом зарж байгаа вэ ? Энэ зах дээр хичнээн тоглоом зардаг хүн байдаг бол ?

Одоо 7, 8 жил болж байна. Энд чинь их олон хүн  байдаг. Тэр урд, ард гээд зөндөө л байна.

Эдгээр хуванцар сав, стандарт бус тоглоомноос  висвеннол А  буюу хорт хавдар үүсгэдэг бодис илэрдэг гэдэг.  Үүнийг нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Хор судлалын алба”-наас судалгааны явцад тогтоосон байдаг.

Гэвч ганзагын наймаачид зарсаар л байна. Эдгээр хувцанцар канистеруудыг хорт хавдар үүсгэх аюултай, зөвхөн химийн бодис хадгалах зориулалттайг Эрүүл мэндийн яам, Үндэсний аюулгүй байдлын  зөвлөлд хүртэл мэдэгдсэн байдаг.

“Нарантуул” олон улсын худалдааны төв дээр зарагдаж байгаа цэнхэр, шар канистерууд хямд учраас иргэд ихээр авдаг байна. Үнийн хувьд 10 л – 6000, 25л – 8000, 30л – 10000, 60 – 25000, 120л – 35000 төгрөг байна. Харин төмөр болон хөнгөн цагаан усны бетонуудын хувьд 10 л – 40.000, 25л – 130.000, 40л – 140.000, 8,10 литрийн хувин  5500 -7000 төгрөгийн ханштай байна. Ийм тохиолдолд амьжиргаа орлого нь хаанаа ч хүрэхгүй байгаа иргэдийн олонх хэсэг химийн бодисын савыг хэрэглэсээр…

Т.Түвшинсайхан

Г.Гантулга

http://www.hunnu.mn/content/40038.htm


URL:

Сэтгэгдэл бичих