С.Оюун сайдын албатууд даварч байна

БОНХЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Япон Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай энэхүү төв ямар үйл ажиллагаа эрхэлдэг нь ч тун бүрхэг. ИЗНН-ын дарга С.Оюун Шинэчлэлийн Засгийн газарт шургалсны хүчинд БОНХЯ-ны сайдаар томилогдож, өөрийн намын гишүүдийг харьяа яам, агентлагуудад ажилд оруулсан билээ. Бүхэлдээ БОНХЯ нь өнөөдрийн байдлаар ИЗНН-ын мэдэлд шилжсэн гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ.С.Оюун сайдын тохоон томилсон Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал М.Энхтайван гэгч 2012 оны 10 дугаар сард тус төвийн захирал болмогц 25 ажилтантай байсан тус байгууллагыг орвонгоор нь эргүүлж, ихэнхи ажилтнуудыг нь халжээ. Ингээд зогсохгүй тэтгэвэрийн насны хэдэн авгайчуулыг ажилд авч өөрийн гэсэн хүмүүсээр багаа бүрдүүлжээ. Тэр ч бүү хэл, гүйцэтгэх захирал Ц.Өлзийсайханы албан тушаалыг цомхотголд оруулан ажлаас нь халж, хэр зэрэг бүдүүн дарга болохоо харуулжээ. Харин Ц.Өлзийсайханы хувьд хэдэнтээ шүүхэд хандан ялалт байгуулсан ч яамнаас түүнд ямар нэгэн ажил олголгүй өдийг хүрчээ.

Богд хан уулын өвөр дэх наранд шарлагын газар мэт болж хувирсан Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал М.Энхтайван нь Ардын багш, гавьяат хуульч Б.Чимэд агсаны дунд хүргэн бөгөөд 2000 оны үед “Агро импекс”-т байхдаа хөрөнгө шамшигдуулсан асуудалд орооцолдож, хэрэг түвэгт холбогдож байжээ. “Русская гимназия” хэмээх орос сургуулийг үүсгэн байгуулагч тэрбээр 2012 онд нийслэлийн Баянгол дүүрэгт ИЗНН-аас УИХ-д нэр дэвшсэн ч С.Эрдэнэ, С.Одонтуяа нарт далаараа нам тавиулан ялагдал хүлээсэн гэдэг. Тэтгэвэрт гарах дөхсөн ажилтнаа МУИС-ийн хуулийн оройн ангид байгууллагын зардлаар сургаж, өөрийн талын ажилтны хүүг ажилд авсан зэргээс нь үзвэл, энэ төв ямаршуухан үйл ажиллагаа явуулдаг нь ойлгомжтой болох биз ээ. Нөгөөтэйгүүр, тус байгууллагаас халагдсан 10 гаруй хүний нэлээн хэд нь шүүхэд зарга мэдүүлж яваа бөгөөд С.Оюун сайд болон тус яамны Төрийн нарийн бичгийн даргад хаягласан өргөдөл, гомдлыг нь огтхон ч авч хэлэлцэлгүй хав дарсаар өнөөдрийг хүрчээ.

Талийгаач ахынхаа нэрээр их улс төрд орж ирсэн С.Оюун гишүүн сайдын сэнтийд залармагц сайн, муу олон үг дуулж байгаа нь тодорхой. Гэвч уналтад орсон салбарынхаа учир битүүлэг байдлаар халагдсан хүмүүсийн зовлон, жаргалыг хуваалцалгүй хав дарж буй нь өөрийн болон намынхаа рэйтингийг унагахгүй авч үлдэх гэсэн атгаг санаа гэлтэй. Сайд нь ямар байна албат нь тийм л байна. Өчнөөн төчнөөн хувийн эд хөрөнгөтэй хэрнээ ядруухан улсын төсвөөс цалин буудаж суудаг М.Энхтайван даргад ингэхэд ичих нүүр гэж байна уу?

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Нэр: Зочин Огноо: 9 March 2015

энэ бүтэхгүй бяцхан мийс гэх юмаа хийгээд явж байсана дээр хэдэн төгрөг олчихно жилдээ юуны чинь улс төр тэгэж байгаад насандаа цөв суулгав тэнэг хог рамандаа жайжигна эргүү минь ямар их дур вэ мэдрэл чинь

Сэтгэгдэл бичих