Цагдаа нар далбагар хар малгайнаасаа “ичсэн” үү
Цагдаагийн албан хаагчдын дүрэмт хувцасыг шинэчилж байгаатай холбоотойгоор тэдэнд олгосон дүрэмт хувцасны малгай нь олны хэл амыг ихээхэн дагуулсан. “Үлмэдэх цэцэгхэн хотхонд” нэвтрүүлгийн Үл мэдэх хүүгийн малгай шиг, аялал зугаалга, загасанд явах гэж байгаа хүн шиг сэтгэгдэл иргэдэд төрүүлэхүйц эл малгайг Цагдаагийн байгууллагын удирдлагууд “хамгаалж”, “цагдаа нарыг нар салхинаас хамгаалахыг бодолцож хийсэн, манай цагдаа нар загвар өмсөгч биш” гэх мэтээр ярьж байсан. Харин өнөөдрөөс зарим замын цагдаа нар “далбагар хар” малгайнаасаа “ичиж”, санаа нь зовсон уу бүү мэд, ямарч байсан түүнээсээ татгалзаж, саравчтай цагаан малгай өмсөх болжээ. Энэ нь өмнөхөөсөө арай дээр харагдаж байна билээ. Гэхдээ тэд өөрсдөө цагаан малгай олж өмсөв үү, эсвэл далбагар “хар малгай” албан ёсоор солиж байгаа юу гэдэг нь тодорхойгүй байна.
Хэрвээ цагдаа нарын “далбагар хар” малгайг өөр малгайгаар больж байгаа бол Турк улсад ямарч ёудалгаа тооцоогүй хийлгэж үргүй зардал болгосон олон зуун далбагар малгайны хариуцлагыг хэн үүрэх вэ?
А.Галт
URL: