Ард тvмний нэр барьсан ээлжит жvжиг
Улстєрийн хvрээнд ил далд олон vйл явдал єрнєдєг. Монгол Ардын Нам уугуул нэрээ сэргээсэн єдрєєс л МАХН гэсэн товчлолыг авахыг санаархсан бvлэг бий болсон. Намын гишvvнчлэл, бэлгэдэл, туг, нэрийн товчлол гээд булаацалдаагvй зvйл vлдээгvй. “Улсын дээд шvvх манай намыг бvртгэх ёстой. Ингэвэл шударга ажилладаг гэж итгэнэ” хэмээн дарамталсан. Одоо намын хэмжээнээс хальж УИХ-д тулган шаардах бичиг хvргvvлж, тунирхдаг болов. УИХ-ын гишvvн Ц.Шинэбаяр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хандан шаардлага гаргажээ. Уг шаардлагад айлган сvрдvvлсэн, гvтгэсэн, тунирхсан єнгє аястай vг, єгvvлбэр цєєнгvй. Тухайлбал, “…эрх баригч хоёр нам сонгуулийн дvнг луйвардан, зэвсэг хэрэглэх замаар засгийн эрхийг авч, тєрийн эсрэг гэмт хэрэг vйлдэн…” гэсэн байна. 2008 оны сонгуульд Монгол Ардын Нам 46 суудал авахад Ц.Шинэбаяр гишvvн байсан. Нэгэн цагт нэгэн тугийн доор зvтгэж, парламентад суудал авсан нєхдєє ингэж хэлэх нь ёс зvйд нийцэх vv? Тvvнийг УИХ-ын гишvvн болгохын тулд Ардын Нам гурван сонгууль дараалан нэр дэвшvvлж Дорнодын журмын нєхєд нь єдєр шєнєгvй зvтгэсэн нь vнэн.
Єдгєє тэдэнд ач санах бvv хэл ад шоо vзэж байна. Ишиг эврээ ургахаар эхийгээ мєргєнє гэдэг энэ аж. Шаардлагад дурдсан “Зэвсэг хэрэглэх замаар” гэдэг нь долдугаар сарын 1-нд таван хvний амь нас эрсдсэнийг хэлсэн бололтой. Тvvнээс бус зэр зэвсэг хэрэглэж тєрийн эрхийг хvчээр булаасан зvйлгvй. Харин эсрэгээр Н.Энхбаяр нар Vндсэн хуулийн бус аргаар тєрийн эрхийг авах тухай ярьж байсан нь саяхан. Єєрсдийн гэмийг бусдад тохох нь сайн хvний vйлдэл яавч биш. Улстєрийн хийрхлийг зогсоох нь эхлvvлэхээс хэцvv бололтой.
С.Уянга, Ц.Шинэбаяр, Н.Удвал нар Ард тvмний их хуралдай гэгчийг зохион байгуулж УИХ-д шаардлага хvргvvлсэн. Заасан хугацаанд нь ирvvлсэн хариултыг хангалтгvй гэж vзсэн учраас бvх ард тvмний санал асуулга явуулахаар шийдвэрлэсэн гэнэ. Ер нь их хуралдай зохион байгуулагчид хуулиас гадуур хэрхэн дураар авирлаж болдгийг харуулсаар байна. Ард тvмний шvvх байгуулж, 15 олигархийг нэрлэж, ял тулгах дєхсєн.
Манай улсын тvvхэнд цор ганц удаа буюу 1945 оны аравдугаар сарын 20-нд ард нийтийн санал асуулга явуулсан. Энэ бол єдгєєгийн Ц.Шинэбаяр нарын 2012 оны сонгуулийг угтан хийж буй пиараас тэс єєр тvvхэнд алтан vсгээр тэмдэглэгдсэн vйл явдал. Ард тvмэн тусгаар тогтносон Монгол Улсыг 99.99 хувийн саналаар баталгаажуулан дэлхий дахинд зєвшєєрvvлсэн юм. Vндсэн хуульд ямар тохиолдолд ард нийтийн санал асуулга явуулахыг тодорхой заачихсан. Саяхан УИХ Vндсэн хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах журам батлахдаа ард нийтийн санал асуулга явуулах талаар нэмэлт заалт тусгасан. Алив зvйл хууль дvрмийн дагуу явах ёстой. Хэн дуртай нь, эсвэл хэсэг бvлэг хvний байгуулсан хєдєлгєєн хvссэн цагтаа ард тvмний нэр барьж санал асуулга явуулаад байвал Монгол тєрийн, тусгаар тогтнолын утга учир алдагдана. Ард нийтийн санал асуулга гэдэг тусгаар тогтнолын дайтай vнэ цэнэтэй зvйл шvv дээ.
Ц.Шинэбаяр бvх ард тvмний санал асуулга явуулах болсон шалтгаанаа “Монгол Улсын алдагдсан тусгаар тогтнол, бvрэн эрхт байдал, худалдагдсан газар шороогоо нэхсэн эх орончдын нэхэл болгож…” гэсэн увайгvй тайлбараар халхавчлахыг оролдсон байх юм. Монгол Улс дэлхийд данстай. Тусгаар тогтнолоо алдаж, газар шороогоо худалдсан гэдэг хэтрvvлэг болжээ. Тєр тvшилцэж яваа хvн тусгаар тогтнолоо алдсан, газар шороогоо худалдагдсан гэж ярихаар энгийн иргэн ямар ойлголттой болох нь тодорхой. Єнєє маргаашийн улстєрийн ашиг хонжоо хайснаас бус улс орон, ард тvмнийхээ эрх ашгийг бодсон зvйл єчvvхэн ч алга. Тэд санал асуулгаа “Тєрийн эрх барьж буй Монгол Ардын Нам, Ардчилсан намд Та итгэж байна уу”, “Тавантолгойн ордыг ард тvмний мэдэлд бvхэлд нь 100 хувь єгєхийг Та зєв гэж vзэж байна уу” гэсэн хоёр асуултаар явуулах аж. Эндээс ажиглахад ганц хоёрхон хvний улстєрийн пиар л харагдана. Vvгээр зогсохгvй бvх ард тvмний санал асуулга явуулахад тєрийн байгууллага, албан хаагчдын зvгээс дэмжлэг vзvvлэх, ямар нэгэн саад тотгор учруулахгvй байхыг тулган шаарджээ. Хуулиас гадуур vйлдэлдээ тєрийн байгууллага, албан хаагчдыг татан оролцуулахыг санаархах нь хэнээс гарах шийдвэр, охор бодол вэ? Тэдний давралт ингээд зогссонгvй. Бvх ард тvмний санал асуулга явуулах зардал мєнгийг тєрєєс гаргуулах гэнэ. Татвар тєлєгчдєєс гэсэн vг.
Ард тvмний нэрийг барьж санал асуулга явуулчихаад ард тvмний хэсэг болсон татвар тєлєгчдєєс зардал нэхнэ гэдэг шударга ёс мєн vv? Уг шаардлагад “Ард тvмний санал асуулгын зардал нь улсын тєсвєєр санхvvжигдэх хуультай тул бvх ард тvмний санал асуулгыг монголын ард тvмэн болон “Эх орон-Тусгаар тогтнол-Шударга ёс” хєдєлгєєний дэмжигчдийн хандив, дэмжлэгээр явуулж, дараа нь гvйцэтгэлээр улсын тєсвєєс нэхэмжлэх болно” гэжээ. Цэвэрхэн луйвар хийхээр шийдсэн гэлтэй. Ц.Шинэбаяр Дорнодын Адуунчулууны нvvрсний уурхайгаас эхлээд аймгийн тєвийн єнгєтэй єєдтэй зочид буудал, томоохон худалдааны тєв, захуудыг єєрийн болон ахан дvvсийнхээ нэр дээр авсан. Тvvнийг хєдєєнєєс тєрсєн тэрбумтан гэдэг. Vнэхээр ард тvмнийхээ тєлєє зvтгэж, санал асуулга явуулах гээд байгаа юм бол єєрийнхєє ашиг орлогоос санхvvжvvлэхэд болохгvй мэт санагдана. Заавал татвар тєлєгчдєд дарамт, тєрд шахалт vзvvлэх шаардлага байхгvй.
Хууль бус зvйлийг хуулийн дагуу болгох гэж зvтгэдэг муйхарлалаа ч зогсоох хэрэгтэй. Жагсаал цуглаан зохион байгуулагчид ард тvмний нэрийг “нохойд барьдаг мод” шиг санадаг. Ард тvмэн ядуу, ажилгvй, хvнд амьдралтай байна, тєр засгийн буруу гэж давшилдаг. Єєрсдєє юм хийдэггvй. Ард тvмэн, тєр хоёрыг хагаралдуулж ашиг хонжоо олохыг хичээдэг нь энэ цагийн эмгэнэл юм даа. УИХ-ын даргад хандсан шаардлага дээр “Эх орон-Тусгаар тогтнол Шударга ёс” хєдєлгєєн, тэргvvн Ц.Шинэбаяр гэсэн нэр дурайж байгаа ч цаана нь нєгєє л Н.Энхбаяр, М.Энхсайхан, Н.Удвал, С.Уянга нар бий.
Уг хєдєлгєєнийг VШН, АНАТХ, “Миний Монголын газар шороо” зэрэг арав орчим нам, хєдєлгєєн нэгдэн байгуулсан. Тэд ард тvмний нэр барьсан ээлжит жvжиглэлээ эхлэхээр ийнхvv зэхэж байна.
Д.Дамдиндорж
URL: