НМСУХ-ны М.Мөнхбаясгалан тэргүүтэнгүүд “тэргүүн магнай хүлэг″ шалгаруулах уралдааныг луйварын уралдаан болгож байна
Нийслэлийн “тэргүүн магнай хүлэг″ шалгаруулах уламжлалт уралдаан болж байгаа билээ. Энэхүү уралдааныг зохион байгуулалтай луйвар хийсэн үйл ажиллагааг явуулж буйд уяачид гомдолтой байна.
Тодруулбал, Уяачдаас мөнгөн хураамж авч хурдан морьдыг уралдуулж байгаа юм. Тухайлбал, нэг хурдан хүлгээс 60 мянган төгрөгийн хураамж авсан. Мөн даатгалын 15 мянган төгрөгийг хураасан байна. Хурдан морьдыг эрлийз, монгол гэдгээр нь ангилан хашаанд оруулаад морьдын номер болон унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангасан малгай, хантааз, өмсгөлийг хураажээ. Уул нь номер нь уяачдын мөнгө төлсөн гэсэн баталгаа болосн зүйл. Үүнийхээ дараа өөрсдийнхөө зарж буй малгай, хантаазаас худалдаж ав хэмээн шаардлага тавьжээ. Тэрхүү малгай, хантаазыг нь худалдаж авахгүй бол уралдаанд оролцуулахгүй гэсэн байна.
НМСУХ-ны тэргүүн М.Мөнхбаясгалан мөнгөөр дутсандаа ийн хурдан морины уралдаанаас мөнгө угаах болов уу!
Уяачид энэхүү уралдаанд оролцохын тулд хол замыг туулан ирсэн. Гэтэл хаа холоос зорьж ирсэн уяачид эл үйл явдалд бухимдалтай байна гэдгээ мэдэгдлээ.
Түүнчлэн НМСУХ-ны тэргүүн М.Мөнхбаясгалан үрээнүүдийг даваан дээрээс нь отож зогсож байгаад харж байгаад хасч байна. Үүнд сэрвээний өндрийг тогтоох тогтоолт нь орж буй морьдыг хасч байгаа нь зүй бус хэрэг юм. Уралдаад ирсэн үрээг нь эрлийз, монголоор нь ялгахаар ганцхан монгол үрээ, дөрвөн эрлийз үрээ байгаа нь өөрсдийнхөө танил талын үрээг түрүүлүүлэхийн тулд сорчилж авчээ. Иймд уяачид ихэд гомдолтой байгаа бөгөөд шаардлагатай бол шүүхэд хандах юм. Тиймээс 20 гаруй уяачид энэхүү уралдаанд оролцох гэж ирсэн зардал мөнгөө НМСУХ-ны тэргүүн М.Мөнхбаясгалан тэргүүтэй хүмүүсээс нэмхэжлэхээр зохион байгуулалтад ороод байгаа гэдгээ ч мөн дуулгалаа.
Х.Даваа
Эх сурвалж: www.dorgio.mn
URL: