Д.Сугар Хонконгод оффшор данстайгаа хүлээжээ

2a3a707834k3lcgtd4g63s6g12Энэ сарын 7-ны өдөр Авлигатай тэмцэх газрын тэргүүн комиссар Н.Ганболд УИХ-ын даргад Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хууль бус үйлдлийг баримтжуулан албан тоот илгээсэн байна. Д.Сугар Төрийн өмчийн хорооны дарга байхдаа Японы Токио хотын Адачи дүүргийн Шинден хороололд 535 сая төгрөгийн үнэтэй байр авсан.

Гэвч 2008, 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ энэ тухайгаа мэдүүлээгүй байдаг аж. Тэрээр тус байраа 2010 онд зарсан ч орлого болох 535 сая төгрөгөө бас л мэдүүлээгүй юм байна.

АТГ-ынхан Хонконгийн Эйч Си Би Эс банкин дахь Д.Сугарын оффшор дансыг баталгаажуулжээ. Энэ тухай хавтаст хэрэгт авагдсан мэдээллээс үзвэл Д.Сугар тус банкинд оффшор данстай төдийгүй уг данснаас иргэн О.Тамирын дансанд 2007 оны долдугаар сарын 16-нд 199941 ам.доллар, мөн оны наймдугаар сарын 10-нд 116956 ам.доллар тус тус шилжүүлсэн нь баримтаар нотлогджээ.

Тэрээр энэ тухайгаа “Хонконгийн НСВS банкинд миний нэр дээр данс байсан нь үнэн. Одоо харин байхгүй. Тухайн үед миний нэр дээр данс нээгээд гарын үсэг зуруулж байсан. Тэр нь гадаад улсад байр авах, төлбөр тооцоо хийх зориулалттай байсан. энэ дансыг хэдэн онд хаалгаснаа ч санахгүй байна” гэж мэдүүлсэн аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих