Пако-ядуусын мансууруулах бодис
Пако бол Аргентин,Чили, Бразили, Перугийн олон мянган хүүхдийн амь насыг авч одож буй мансууруулах бодис. Анх Буэнос-Айрест 2001 оны хямралын дараагаас энэхүү хар тамхийг худалдаалж эхэлсэн байна. Удалгүй хөрш зэргэлдээ орнууд руугаа тархжээ. Пако нэртэй хар тамхийг кокаин үйлдвэрлэхэд гарсан хаягдлыг галоген чийдэнгийн тоос гэх мэт аймшигтай хортой бодистой хольж хийдэг.
-
1Керосин, давсны хүчил, хүхрийн хүчил, эфер, ацетон, шохойн уусмал гэх зэрэг хамгийн хортой бодисууд үүнд багтдаг Үүнээс болоод энэ аймшигтай мансууруулах бодисыг ганц удаа л хэрэглэсэн хүн насан турш мултарч чадахааргүй боол нь болж хувирдаг. Паког хүртэхийг төлөө дээрэм тонуулаас эхлээд төрсөн эхээ ч худалдаж чадах аймшигтай, арчаагүй хүн болж хувирдаг.
-
2Орчлонгоос тасарч зовлон гунигаа мартах сэтгэгдэл төрүүлдэг хэмээн өсвөр насны хүүхдүүд асар ихээр хэрэглэх болсон байна. Харамсалтай нь хэтэрхий олон хорт бодистой мансууруулах бодис нь хүүхдүүдийг нүднээс гартал нь турааж, шүдгүй болохоос гадна мөнхийн бүгшүүлэн ханилгатай болгож, уушгинд нь асар хурдан нөлөөлдөг байна. Бразилийн Салвадор хотын гудамжинд залуус бүхэл шөнийн турш хар тамхи хэрэглэдэг.
-
3Нэг удаагийн доз нь Аргентинд таван песо буюу ойролцоогоор 1 еврогоор үнэлэгддэг нь 12-17 насныхны хувьд боломжийн үнэ болдог гэнэ. Үхлийн аюултай мансууруулах бодисыг хүн амын хамгийн ядуу хэсэг амьдардаг газарт зардаг байна. Жишээ нь, энэ зурагт Аргентиний Буэнос Айресын ядуусын дүүрэгт гэрийнхээ үүдэнд мансууран хэвтэх хүүг харуулжээ. Пакод донтогсод унтаа маягийн болж хувирдаг.
-
4Гэрэл зургийн сэтгүүлч Валерио Биспуригийн хийсэн сурвалжлагаас харахад донтогчид нийгмийн хамгийн ядуу бүлэг хамаарч, адгийн муугаар амьдарсаар хорвоогоос оддог байна. Энэ зурагт: Перугийн нэгэн оромжинд пако татаж буй хүү. Аймшигтай хурдан хүчтэй үйлчлэлтэй ч ганцхан минут л мансуурал нь үргэлжилдэг.
-
5Донтогчид хогийн савны дэргэд оршин оромжиндоо унтаж байгаа нь.
-
6Залуу хүүд хүүхдүүдийнхээ нүдэг дээр пако худалдаж буй эр. Их мөнгө авахын тулд паког бэлтгэн худалдагчид хулганы хороос бусад муу муухай бүхнийг хольдог гэдэг.
-
7Хаягдсан оромжинд амьдрагсад.
-
8Хүүхдүүд зурагт үзэж суугаа ч ээж нь хүүгийнхээ найзуудад пако зарж сууна.
-
9Пакод донтогсдын өглөөний хоол
-
10Бразилийн Салвадор хотын гудамж. Тэд шөнийн хүн шиг л амьдралтай.
-
11Энэ охин гэр ч үгүй, нэр ч үгүй. Пакод донтогч биеэ үнэлэгч. Ийм охидыг хүмүүнлэгийн байгууллагынхан авардаг. Охин аврагдсан хүүхдүүдийн нэг.
-
1223 настай хүү пакод хэт донтсоны улмаас амиа хорложээ. Гэр бүлийнхэн нь хүүтэйгээ салах ёс гүйцэтгэхээр иржээ.
-
13Салвадор хотын паконы худалдаачид.
-
14Лимагийн хүү. Цавуу үнэрлэгч.
-
15Колумбийн Картахена хот. Ихэнх охид нь биеэ үнэлэгчийн зам сонгодог. Харамсалтай нь олсон бүх мөнгөө мансууруулах бодис худалдаж авахад зарцуулдаг байна.
-
16Салвадорын 12 настай хүү
-
17Лима хотод мансууруулах бодис татагсдаас гадна цавуу үнэрлэгчид дүүрэн.
-
18Буэнос Айрес дахь хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүд. Бороо орсны дараа гэртээ харихын тулд заавал чулуун зам тавих хэрэг болдог. Энэхүү хогийн цэг нь пако худалдаалагчдын нэг үүр уурхай болдог аж.
-
19
-
20
-
21
-
22
-
23Салвадорийн цэнгээний газарт биеэ үнэлэгчид хийгээд цагдаа нар нь
-
24
URL: