О.Баасанхүү гишүүнийг заналхийлэх болжээ

 527-1343808047527-1343704130528543_265667230208845_1975436894_n   УИХ-ын гишүүн О.Баасанхүү Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан нь хүмүүсийн ярианы гол сэдэв болоод байгаа гэхэд болно.

Улмаар Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг өнөөдөр авч хэлэлцэх болоод байгаа. Гэвч энэ бүхнээс үүдэлтэй юу, эсвэл өөр зүйлээс шалтгаалсан уу  О.Баасанхүү гишүүнд янз бүрийн дарамт, шахалт, заналхийлэл ирээд байгаа аж.  Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллээр түүний нэр төрд нөлөөлөх гэсэн оролдлогууд явж байгаа бол сүүлийн үед биед нь  ямар нэг байдлаар халдах гэсэн оролдлогууд гарч байгаа гэнэ.

Тиймээс тэрбээр төрийн хамгаалалтанд орох хүсэлтээ УИХ-д тавих гэж байгаа аж. Гэвч эхний ээлжинд тэрбээр ТЕГ-т дээрх асуудлыг тавьж хандсанаар тус газраас түүнийг өнгөрсөн баасан гарагаас хамгаалалтанд авсан гэж зарим эх сурвалж мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих