АМГ-ын дарга Д.Батхуяг аа, байгалийг хөрсөөр нь эргүүлсэн компаниудтай үгссээр байх уу

АМГ-ын дарга Д.Батхуяг аа, байгалийг хөрсөөр нь эргүүлсэн компаниудтай үгссээр байх уу

- “Оюу толгой” компани нөхөн сэргээлтийн ажлыг огт хийгээгүй байна-
Ашигт малтмалын хайгуул, олборлолтын лиценз эзэмшигч гадаад, дотоодын аж  ахуйн нэгж, иргэдийн тоо 2011 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 4706-д хүрчээ. Тэдгээрийг нийт 1956 аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн хуваан эзэмшдэг юм  байна. Эдгээр компанийн ихэнх нь монголын газар шороог орвонгоор нь эргүүлж, газар доорх шар тосыг нь “сорж” авчихаад, нөхөн сэргээлт хийлгүй үлдээж байна. Байгаль орчин, аялал жуулалын яамнаас ашигт малтмалын олборлолт хийж байгаа 15 аймгийн 566 аж ахуйн  нэгжүүдэд нөхөн сэргээлт хэрхэн хийж байгаа талаар шалгалт хийжээ. Шалгалтад Хэнтий, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар, Төв, Булган, Сэлэнгэ гэсэн 15 аймгийн нутаг дэвсгэр хамрагджээ. Шалгалтаар ашигт малтмалын олборлолт хийж байгаа ч нөхөн сэргээлтийн тухай ор тас мартчихсан компани олноороо тодорсон байна. Тухайлбал, Сэлэнгэ аймагт гэхэд л уул уурхайн компаниудын толгой гэгдэх “Монголростсветмет” компани 850 га газар нөхөн сэргээлт хийлгүй алга болжээ. Мөн Баянхонгор аймгийн Түйн голыг ч гэсэн сүйдэлж өгсөн байна. Үүний дараа “Жамп”  ХХК Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 146 га газрыг орвонгоор нь эргүүлээд хаячихсан байдаг. Олборлолт хийж байсан газрынх нь нүхэнд мал унаж үхэж, малчид олноор хохирч байгаа юм билээ. За тэгээд Арын сайхан хангай нутгийн газрыг  “Алтандорнод монгол, “Монгол газар” компани хамжиж байгаад  баллаж өгсөн байгаа юм. Манай орны  урд тал руу нөхөн сэргээлийн талаар ярих ч бүр хэрэггүй. Дундговь Дорноговь, Өмнөговь аймагт нөхөн сэргээлтийн ажлыг огт хийгээгүй аж.  Жонш, гөлтгөнө зэргийг олборлосон ул мөр бүхий нүх л хаа сайгүй байна. Дундговь аймагт жонш олборлосон “Эм Си И Кей” компани гэхэд л 1622.66 м2 талбайг ухаад хаячихсан байх жишээтэй.
Албаны эх сурвалжийн хэлж буйгаар ашигт малтмалын чиглэлээр олборлолт хийж буй компаниуд нутгийн иргэдэд цөөн хэдэн төгрөг, сумын захиргаанд нь багахан “хандив” халааслуулаад л байгаль орчинг дураараа сүйдэлж өгдөг гэнэ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас уул уурхайн компаниудад нөхөн сэргээлт хийх талаар жил бүр сургалт зохион байгуулж, томоохон ажлууд хийж байгаа талаар мэдээлэл тасардаггүй. Гэсэн чүнэн хэрэгтээ цаасан дээр бууснаас хөрсөн дээр буусан зүйл алга. Тус газрын удирдлагууд  2010 гэхэд нөхөн сэргээлтийн ажлыг 60 гаруй хувьтай хийдэг болох талаар  ч ам алдаж байлаа. Гэвч энд тэндгүй газар сэндийчээд хаячихсан дүр төрх аймаг бүр сум болгонд л байна. Орон нутгаас ирсэн, дайрсан хүмүүсийн амнаас сонсоход нөхөн сэргээлт хийсэн гэх 60 хувь арай “томдсон” гэх юм билээ.
Шалгалтаар ноцтой хэд хэдэн зөрчил илэрснээс Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд өөрсдөө олборлолт хийлгүй, зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжтэй ашигт малтмал олборлох түрээсийн гэрээ байгуулан ажиллуулж байжээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч биш, харин өөрөө тусгай зөвшөөрөл олгогч болон хувирсан нь энэ аж.  Монголын байгалийг орвонгоор нь эргүүлсэн компаниудыг доорх хүснэгтнээс харна уу .
Нөхөн сэргээлт хийгээгүй компаниудын нэрс Ашигт малтмалын төрөл Нөхөн сэргээлт хийгээгүй га талбай Эзэн холбогдогчийн нэрс
“Бүүргэнт” ХХК алт 22 га Ц.Баянжаргал УБ СБД Бага тойру
“ЗолотойвикторияХХК Алт 46 га Иван Петрөвич Тибаков. Баянгол дүүрэг 5-р хороо “ЭЭМА”ХХК байр
“АНИШ” ХХК Алт 21 га Елена Ивановна Краснова УБ БГД 8-р хороо 4-р хороолол 6-4
“ЖАМП” ХХК Алт 146 га Л.Цэрэндаваа, УБ Чингисийн өргөн чөлөө Гурвангол ХХК-н байр 4 давхар
Баялаг газар ХХК Алт 12 га Ж.Цэнд-Аюуш, УБ-БГД 14 хороо, 3 хороолол Тэнгэр ээл цогцолбор 2-4 тоот
Дражникмонголиа ХХК Алт 28 га С.И.Васильев УБ БГД 18-р хороо 4-р хороолол 7-20 тоот
АУМ ХХК Алт 12 га А.Гантулга УБ БГД 5-р хороо Верви ХХК-нийн байр 3давхарт
Монтэнгэр ХХК Алт 32 га Б.Очбадрах, УБ БГД 20 хороо 2 цахилгаан станцын ард
Монголростсветмет Алт 850 га Н.Эрдэнэ УБ БЗД 5-р хороо Жуковийн өргөн чөлөө өөрийн байр

Сэлэнгэ аймгийн нутагт гэхэд нийт 1219.8 га талбайд нөхөн сэргээлт огт хийгдэлгүй орхигджээ. Үүнээс Ерөө, Баянгол  8487.4га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгаа юм байна.

Төв аймаг

нөхөн сэргээлт хийгээгүй компаниудын нэрс Ашигт малтмалын төрөл Нөхөн сэргээлт хийгээгүй га талбай Эзэн холбогдогчийн нэрс
Ил гуан ХХК Алт 3.27 Jae Youn, ЧД, 4-р хороо, бага тойруу “Цэцээ гүн” коллежийн байр 2-р давхар
Дадиганцай ХХК Алт 6,77 Lio Dongsheng, СБД, 12-р хороо, Хангайн гудамж, 14-566б тоот
Мон Тэ Ён ХХК Алт 6.07 -
Силвертайгерс ХХК Алт 5,31 Нямын Батжаргал, СХД, 7-р хороо, баянхошуу 11-214 тоот
Зоригт энд М ХХК 2,35 -
ЖАМП ХХК Алт 1,33 Лувсанвандан Цэрэндаваа, СБД, 1-р хороо, чигэсийн өргөн чөлөө, Сарны титэм ХХК-ны байр, 4-р давхар
ЭМ ЖИ Эм Эм ХХК/ Онгон Улаан ХХК Алт 0,65 Мөнгөнцэцэгийн Хүдэрбаатар, БЗД, 14-р хороо, консулын 104-24

Нийт 25.75 га газарт нөхөн сэргээлт хийгдээгүй гэх тоо гарчээ.

Булган аймаг

Нөхөн сэргээлт хийгээгүй компаниудын нэрс Ашигт малтмалын төрөл Нөхөн сэргээлт хийгээгүй га талбай Эзэн холбогдогчийн нэрс
Вольтер ХХК Алт 2.0 С.Бямбасайхан, УБ, БГД, 14-р хороо, Хасбаатарын гудамж-16/2, “Тэнгэр-Ээл” ХХК-ны байр, 308 тоот
Эрхэс майнинг ХХК Алт 0.5 Ц.Батжаргал, УБ-СБД 1-р хороо Сүхбаатарын талбай МҮЭХ-ны байр 211 тоот
Хос хас ХХК Алт 16.2 Л.Гансүх, УБ-СХД 14 хороо 1 хороолол 14 байрны дэргэд өөрийн байр
Монжап интернэйшнл ХХК Алт 1.0

Архангай аймаг

Нөхөн сэргээлт хийгээгүй компаниудын нэрс Ашигт малтмалын төрөл Нөхөн сэргээлт хийгээгүй га талбай Эзэн холбогдогчийн нэрс
“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Өлзийт Тээлийн уурхай Алт 150.5 га
“Эм Жи Эйч” ХХК Алт 49.2 га
“Монгол газар” ХХК Алт 72.2 га
“Алтай голд” ХХК Алт 4 га

Өвөрхангай аймаг

Нөхөн сэргээлт хийгээгүй компаниудын нэрс Ашигт малтмалын төрөл Нөхөн сэргээлт хийгээгүй га талбай Эзэн холбогдогчийн нэрс
Алтайресоурсес ХХК 15.29 га
Эрэл ХХК,АУМ ХХК 27.46 га
Их ногоон нуур ХХК 16.2 га
Эрэл ХХК, АУМ ХХК болон түүний гэрээт бичил уурхай эрхлэгчид 435.76 га

Дээрх хүснэгтэд үзүүлснээр Өвөрхангай аймгийн хэмжээнд эвдрэлд өртөж, орхигдсон газрын тоо, хэмжээгээр хамгийн их нь Уянга сум бөгөөд нийт зургаан  нэгж талбарын 511.82 га талбай эвдрэлд өртсөн байна. Эвдрэлд орж, орхигдсон газруудын бүртгэл, тооллогыг үр дүнг нэгтгэн үзэхэд нийт орхигдсон газрын 73% буюу найман  нэгж талбарын 541.07 га талбай аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаагаар, 27% болох  гурван  нэгж талбарын 20.9 га газар гар аргаар алт олборлолтын нөлөөгөөр эвдрэлд өртсөн байна.

Баянхонгор аймаг

Нөхөн сэргээлт хийгээгүй компаниудын нэрс Ашигт малтмалын төрөл Нөхөн сэргээлт хийгээгүй га талбай Эзэн холбогдогчийн нэрс
Гацуурт ХХК Алт 2
Т энд Ч ХХК Алт 30
Хүрзэт ХХК Алт 2
Гурван талст ХХК Алт
Одод ХХК Алт 12
Баянхонгоргео ХХК Алт 85.6
Монгол газар ХХК Алт
Зоос гоулд ХХК Алт
Мондулаан ХХК Алт 6.8
Нэгдэл трейд ХХК Алт 28
Шат ХХК Алт 69
Ажнай хурд ХХК Алт 17
Цогт Онон ХХК Алт 100

Бүртгэл, тооллогын үр дүнг нэгтгэн үзэхэд нийт орхигдсон газрын 23 нэгж талбарын 146.2571 га бүхий талбай аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаагаар, үлдсэн 208 нэгж талбарын 332.825741 га бүхий газар гар аргаар алт олборлолтын нөлөөгөөр мөн 3 нэгж талбарын 229.7161 га талбайд аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулсны дараа гар аргаар олборлогчид ирж үйл ажиллагаа явуулсны дүнд эвдрэлд өртөн, нөхөн сэргээлт хийлгүй орхисон байдалтай байна.

Дундговь аймаг

Нөхөн сэргээлт хийгээгүй компаниудын нэрс Ашигт малтмалын төрөл Эвдэрсэн нийт талбай, м2
“Хан дээж” ХХК Нүүрс 268540.9
“Сод газар” ХХК Нүүрс 534806.79
“Тэрх цагаан нуур” ХХК Гөлтгөнө 22555.58
“Эм Си Ай Жи” ХХК Гөлтгөнө 4396.7
“Түмэн анд” ХХК Гөлтгөнө 3843.64
“Алтраг-Ахас” ХХК Гөлтгөнө 1265.25
“Эйм И Ар” ХХК Гөлтгөнө 2759.25
“Тээлийн шонхор”ХХК Гөлтгөнө 1929.11
“Өгөөмөр цант хайрхан” ХХК Алт 271195.97
140885.43
18584.64
3444.89
“Отгоны долоо”ХХК Жонш 836.12
“Говь хурах” ХХК Жонш 34149.78
Флюоритстор Жонш 1861.45
“Эм Эм И Эс”ХХК Жонш 604.52
“Жоншт газар” ХХК Жонш 1307.36
“Тайхар орд” ХХК Жонш 185393.73
“Ихэр шарангад” ХХК Жонш 987.69
“Тайхар орд” ХХК Жонш 5413.12
“Нун”ХХК Жонш 3580.19
Жонш
“Шинэ өргөө”ХХК Жонш 1307.02
“Эжун мон” ХХК Жонш 2395.51
“Жун юуань” ХХК Жонш 1321.72
Монголросцветмет Жонш 1381.32

Дорноговь аймаг

Нөхөн сэргээлт хийгээгүй компаниудын нэрс Ашигт малтмалын төрөл Эвдэрсэн нийт талбай, м2
“Оюу толгой” Алт 787.81
“Эм Кей Эм Эш”ХХК Алт 618.79
“Тундерклан” ХХК Алт 36532.35
“Ти Энд Ти” петролеум Алт 2180.91
“Бигэр хайрхан” ХХК Алт 105.94
1881.01
“Тээлийн шонхор” ХХК Гөлтгөнө 74952.8
“Арвин хад” ХХК Гөлтгөнө 5573.67
“Ти энд Пи” ХХК Гөлтгөнө 5573.67
“Эм Си И Кей” ХХК Жонш 16221.66
“Эй Юу Си” ХХК Жонш 503.65

Сүхбаатар аймаг

Нөхөн сэргээлт хийгээгүй компаниудын нэрс Ашигт малтмалын төрөл Эвдэрсэн нийт талбай, м2
Эф Жи Пи Эм”ХХК Жонш 41119.88

Дархан-Уул аймаг

Нөхөн сэргээлт хийгээгүй компаниудын нэрс Ашигт малтмалын төрөл Эвдэрсэн нийт талбай, м2
“Эрдэс холдинг” Алт 46096.27
Шаазгайт Шарын гол хамтарсан Нүүрс 4933224.17
Х.Ананд

URL:

Сэтгэгдэл бичих