Японд 40 мянган гахай халдварт өвчнөөр үхжээ

750ea6c4c44e2b2ecea133c004a24afa_LТОКИО. /NHK/. Япон даяар 190 мянга орчим гахай суулгалтыг өдөөдөг вирусын халдвар авснаас 40 мянга орчим нь үхжээ.

Гахайн халдварт суулгалт буюу “PED” вирус нь шингэний дутагдалд оруулж, тэжээл идэх дуршлыг алдагдуулдаг аж.
10-аас илүүгүй хоногтой тооройнуудад энэ вирус голдуу халдварладаг байна.
Японы Хөдөө аж ахуйн яамны мэдэгдсэнээр, уг өвчин өнгөрсөн оны 10 дугаар сард тус улсын Окинава мужид гарсан юм. Энэ нь сүүлийн долоон жил дэх анхны тохиолдол юм.
Тэр цагаас хойш Японы голдуу баруун урд нутгийн 21 мужийн 270 гаруй гахайн фермд уг өвчин тархжээ.
Фермүүд рүү орж, гахайнуудыг вакцинжуулахдаа халдваргүйжүүлэх бодис хэрэглэхийг гахайн аж ахуй эрхчлэгчдэдээ тус улсын Хөдөө аж ахуйн яам уриалж байна.

Г.Доржханд


URL:

Сэтгэгдэл бичих