Тєрийн албыг тvгжсэн мессенжер анд

-Уйдах завтай тєрийн ажилтнуудын дvр зураг нийгэмд хэвшил болох нь-

Хоёр сая гаруй хvн амд 160 мянган тєрийн ажилтан vйлчилдэг. Энэ 160 мянган хvний хvчээр тєрийн араа хєдєлж байгаа. Гэхдээ бvрэн хvчээрээ хєдєлж байна уу гэдэг нь бас эргэлзээтэй. Єглєєний есєєс 18 цаг хvртэл гиеvрч суудаг нєхєд 160 мянган ажилтанд цєєнгvй бий. Бараг тал хувь нь гээд хэлчихвэл нэг их зєрєхгvй байх. Байн байн цагаа хяламхийн компьютерийн ард нухацтай нь аргагvй ажиллах цэмбэгэр нєхдийн ихэнх нь “мессенжер” гэгчтэй найзалж шавайгаа ханатал бусадтай чалчина даа, хєєрхий. Єдрийн 12 цаг єнгєрєв vv, vгvй юу “цайны цаг” хэмээн дэгдэх нь холгvй гарч одно. Хоол идэж, хорвоогийн сонин хачинг хєєрсєєр 14 цагийг нэлээн єнгєрєєж байж сая нэг юм ажилдаа ирнэ. Хоол идсэн юм хойно нойр хvрэлгvй яахав. Хэсэг эвшээгээд дахиад ажилдаа орно доо. Ажил гэдгийг та тєрийн ажил гэж бодож байна уу. Vгvй шvv єнєєх “мессенжер” гэгч завгvй ажилтайгаа нvvр тулах нь тэр. Завсар зайгаар нь яаж зvгээр байх вэ даргын vvрэгдсэн хэдэн бичиг, цаасыг нийлvvлсэн болно. Гэхдээ vvнд маш бага цагзарцуулна. Энэ зуур цай, кофе эргvvлж, улсын утсаар хувийн ажлаа амжуулчихна. Ингэж тэгсээр оройн 18.00 цагтай золгоно доо. 18.00 цаг бол тэдний хувьд магнайг нь тэнийлгэх баярт мєч. Ажлын цаг дууслаа хэмээн “ура” хашгирах нь холгvй ум хумгvй хувцсаа ємсєн цээж дvvрэн амьсгалах нь тэр дээ.

Гурван сая руу ойртсон ард тvмнийг удирдан залж буй хvмvvсийн ажлын дvр зураг нэг иймэрхvv. Ямар сайндаа “Мессенжердэж суръя гэвэл тєрийн албанд оч” гэсэн онигоо гарах вэ дээ. Vvнийг уншаад тєрийн албаныхан ундуйцах л байх. Гэхдээ дээрх vйлдлийг бvгдэд нялзаагаагvй. Хvйтэнд хєрч халуунд нь халж ажилд нухлуулж амралтгvй яваа ажилтан олон бий. “Сайны хажуугаар саар” гэгч хаа сайгvй байх юм даа. Бас нэгэн юм хэлэхэд энэ ард тvмэн чинь бvгд л тєрийн албанд орчих юмсан гэсэн сэрvvн зvvдээр зvvдлэх болов. Яагаад тэд ингэтлээ тэмvvлэв гээд сэм чагнавал тєрийн албанд оччихвол наад зах нь тєрийн нэрээр хувийн ажлаа бvтээчихнэ. Бас дээр нь ажил багатай. Цалинтай ажлынхаа хажуугаар хувийн бизнесээ хєдєлгєчихнє. Танилын хvрээгээ тэлж амжилтын тvлхvvрээс атгах юм байх. Бултаараа хошуурах тєрийн алба гэгчид мэдлэг мэргэжилтэй нь зvглэдэггvй гэнэ. Чадал, чансаагаа сориулаад ч хэрэггvй юм байх. Хэдэн тєгрєг, танил тал байвал ногоон гэрлээр л орчихдог юм гэнэ шvv. Мєнгєгvй, танилгvй бол тєрийн албаны шалгалт єгєєд ч нэмэргvй гэнэ билээ. Ийн тєрийн алба vнэд хvрч эрэлт ихсэхтэй зэрэгцэн тєрийн ажилтнуудын цалин 30 хувиар нэмэгдлээ. Цалинг нь нэмлээ гээд тэдний хурдтай болж ажлын vр дvн гарав уу гэтэл бас vгvй юм. Бахь байдгаараа л сууна билээ. Угтаа бол тєрєєр тэжээлгэж долоо хоногийн хоёр єдєр нь амарч зургаан цагт тарж байгаа хvмvvс хvнтэй дуугарах завгvй шахам ажилламаар юм аа. Уйдах завгvй тєрийн ажлыг тэд урагшлуулмаар. Гэтэл энэ бvхэн эсрэгээрээ байна. Уйдах завтай тєрийн ажилтнуудын дvр зураг нийгэмд хэвшил болох нь. Vнэндээ хувийн хэвшлийнхэн борви бохисхийлгvй ажиллаж байна. Тэд нэг єдєр, нэг минут алдвал авдаг хэд нь багасна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгочихсон хvмvvс. Гэтэл тєрийн сэтэртнvvд тєрийн ажил улс орныг урагшлуулна хэмээн том юм ярих хэрнээ ачир дээрээ эсрэг дvр бvтээгээд сууж байх юм. Ийм байж тэд зах зээлийн энэ их єрсєлдєєн дунд яаж хєл нийлvvлэн алхах вэ. Ийм байдал удаан vргэлжилбэл тєрийн араа гацаж, дампуурлын ирмэгт хvрнэ. Ууж идэхдээ уургын морь мэт урагшаа гишгэхдээ ургаа хад шиг гэгчээр тєрийн ажлыг арга ядан аялуулж сууна. Ямартаа ч энэ байдлыг ерєнхий сайд нь анзаарав бололтой. Уржигдар болсон Засгийн газрын хуралдаанаар тєрийн захиргааны албан хаагчдад зориулан ёс зvйн дvрмийг батална лээ. Дотроо таван зарчимтай байсан. Гэхдээ энэ дvрэмд тєрийн ажлыг хийдvvлэхгvй ажил хэрэгч байдлыг хангах ёстой гэсэн заалт байхгvй нь харамсалтай.

Байн байн цагаа хяламхийн компьютерийн ард нухацтай нь аргагvй ажиллах цэмбэгэр нєхдийн ихэнх нь “мессенжер” гэгчтэй найзалж шавайгаа ханатал бусадтай чалчина даа хєєрхий. Єдрийн 12 цаг єнгєрєв vv vгvй юу “цайны цаг” хэмээн дэгдэх нь холгvй гарч одно. Хоол идэж, хорвоогийн сонин хачинг хєєрсєєр 14 цагийг нэлээн єнгєрєєж байж сая нэг юм ажилдаа ирнэ. Хоол идсэн юм хойно нойр хvрэлгvй яахав. Хэсэг эвшээгээд дахиад ажилдаа орно доо. Ажил гэдгийг та тєрийн ажил гэж бодож байна уу. Vгvй шvv єнєєх “мессенжер” гэгч завгvй ажилтайгаа нvvр тулах нь тэр. Завсар зайгаар нь яаж зvгээр байх вэ даргын vvрэгдсэн хэдэн бичиг, цаасыг нийлvvлсэн болно. Гэхдээ vvнд маш бага цаг зарцуулна Энэ зуур цай, кофе эргvvлж, улсын утсаар хувийн ажлаа амжуулчихна ингэж тэгсээр оройн 18.00 цагтай золгоно доо. 18.00 цаг бол тэдний хувьд магнайг нь тэнийлгэх баярт мєч. Ажлын цаг дууслаа хэмээн “ура” хашгирах нь холгvй ум хумгvй хувцсаа ємсєн цээж дvvрэн амьсгалах нь тэр дээ.

Б.Ариунзаяа


URL:

Сэтгэгдэл бичих