Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ гаргаж өгөх нэрээр залилжээ

a106fbe40a2af8d81238a371cffe5101_LНийслэлийн Засаг даргын захирамжаар төрийн бус хувийн өмчийн цэцэрлэг, ЕБС үүсгэн байгуулах эрх үүсч, түүний дагуу олгосон “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ”-г хууль бусаар ашиглах явдал ихэсчээ.

Тодруулбал, дээрх гэрчилгээг худалдах, бэлэглэх, барьцаалах болон сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ гаргаж өгөх нэрээр бусдаас их хэмжээний мөнгө залилан авах хууль бус үйлдэлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүхнийг автахгүй байхыг нийслэлийн Боловсролын газраас сэрэмжлүүлэв. Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл бусдаас худалдаж болон бэлэглэлээр авсан тохиолдолд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3-т заасны дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хуулийн зохицуулалт үйлчилдэг болохыг анхаарууллаа.

Н.Туяа

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих