Авто оношилгооны төв, дүүргийн татварын хэлтсүүд амралтын өдрүүдэд ажиллаж байна

p18letsf1c1a5ndkv1ui9qq31hkd1Авто тэээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2 үе шаттайгаар эхэлсэн.  Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажил 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 05 сарын 31-ний хооронд үргэлжилэх бол , эрчимжүүлсэн хяналтын үзлэг шалгалт 2014 оны 6 дугаар сарын 10-24-ныг хүртэл болох юм.  Татвар, төлбөр хураах ажлыг хөнгөвчлөх зорилгоор дүүрэг хороодод нэг цэгийн үйлчилгээ байгуулж, нэг цэгийн үйлчилгээ нь амралтын өдрүүдэд ажиллаж байна. Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс авах автозам ашигласны төлбөр нь тухайн тээврийн хэрэгслийн моторын багтаамжаас шалтгаалан 20 000-70 000 төгрөг байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР, АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ

Дүүргийн татварын хэлтсүүд:
Ажлын өдрүүдэд 08.00-12.00, 13.00-17.00
БЗ, БГ, СХД-ийн Оношлогооны төвүүд:
 Ажлын өдрүүдэд  08.00-20.00
Амралтын өдрүүдэд  09.00-19.00

Д/д Дүүргүүд Байршил Хугацаа
1 ЗТЯ-ны бүртгэл хяналтын газар Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд 2014.03.20-05.31
2 БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр БГД-ийн 20 дугаар хороо Хөсөг трейд ХХК-ийн хашаанд 2014.03.20-05.31
3 БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр БЗД-ийн 8 дугаар хороо
Чулуун овоо Авто вокзалийн байранд
2014.03.20-05.31
4 СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр СХД-ийн 20 дугаар хороо
Автобус-2 ХК-ий хойд талд
2014.03.20-05.31
5 Хан-Уул дүүргийн татварын хэлтэс ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд
Татварын хэлтсийн байр
2014.03.20-05.31
6 Баянгол дүүргийн татварын хэлтэс БГД-ийн  1-р дүгээр хороо,
Татварын хэлтсийн
байр /Хуучнаар хотын гаалийн байр/
2014.03.20-05.31
7 Баянзүрх дүүргийн татварын хэлтэс БЗД-ийн 26 дугаар хороо,
Дүнжингарав
худалдааны төвийн байранд
2014.03.20-05.31
8 Сонгинохайрхан  дүүргийн татварын хэлтэс СХД-ийн 18 дүгээр хороо
Геологийн төв
лабораторийн ард Татварын хэлтсийн  байранд
2014.03.20-05.31
9 Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим” 2014.03.20-05.31
10 Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны
баруун талд Тод таур цамхагийн байранд
2014.03.20-05.31
11 цирк Зтя-ны хяналт бүртгэлийн газар СБД-н   циркийн баруун талд 2014,03,24-2014.12.31
12 Налайх дүүргийн татварын хэлтэс Налайх дүүргийн Татварын хэлтсийн
нэг цэгийн үйлчилгээний байранд
2014.03.20-05.31
13 Багануур дүүргийн татварын хэлтэс Багануур дүүргийн Татварын хэлтсийн
нэг цэгийн үйлчилгээний байранд
2014.03.20-05.31
14 Багахангай дүүргийн татварын хэлтэс Багахангай дүүргийн Засаг даргын
Тамгын газрын байранд
2014.03.20-05.31

URL:

Сэтгэгдэл бичих