“Реал” хамгийн үнэтэй клуб, Роналду хамгийн үнэтэй хөлбөмбөгчин

2.-Cristiano-Ronaldo“Аваргуудын лиг”-ийн 2013-2014 оны улирлын хамгийн үнэ цэнэтэй хөлбөмбөгийн клуб болон тоглогчдийг тодруулжээ. Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клуб, тус клубийн португал довтлогч Криштиану Роналду хамгийн үнэ цэнэтэй тоглогч болсон байна. Гэхдээ энэ үзүүлэлтийг гаргахад зөвхөн хагас  шигшээд шалгарсан багийн хооронд гаргажээ. Испанийн “Эзэн хаан баг”-ийн үндсэн бүрэлдэхүүнд багтдаг хөлбөмбөгчин 571 сая еврогийн үнэ хүрч байгаа бол нэг хотын “Атлетико” клубийнх тэднээс нэг дахин бага буюу 282 сая евро хүрч байна.

Багийн үндсэн бүрэлдэхүүний хамгийн өндөр үзүүлэлттэй клубүүдын жагсаалтын хоёрдугаарт Германы “Бавари” 534, гуравдугаар байрт Английн “Челси” 388 сая еврогийн үнэ хүрч жагссан байна. Эзэн хааны клубийн тоглогч, энэ улирлын “Аваргуудын Лиг”-т 14 гоол оруулаад байгаа Рональдугийн хувьд 100 сая евро, түүний багийн хамтрагч, хагас хамгаалагч Гарет Бейл 80 , “Бавари”-гийн Марио Гетце 55, “Челси”-гийн Эден Азер 45, “Бавари”-гийн Томас Мюллер 45, тус багийн Франк Рибери 42, “Атлетико”-гийн Диего Коста 35, “Реал”-ын Карим Бензема 34, “Челси”-гийн Оскар 34, “Бавари”-гийн Марио Манджукич 30 сая еврогийн үнэтэй эхний 10 дугаар байрт бичигдсэн байна. Ийнхүү 2013-14 оны улирлын тоглолтын хамгийн өндөр үнэ цэнэтэй тоглогчдын жагсаалтад “Бавари”-гийн дөрөв, “Реал”-ын гурав,  “Челси”-гийн хоёр, “Атлетико”-гийн нэг хөлбөмбөгч багтжээ.

1606925 282333901943567 956998449424120331 n

983640 282333921943565 6982337550847740503 n


URL:

Сэтгэгдэл бичих