Ам, үйл нь алд дэлэм зөрдөг Арвин хатагтайн үнэн төрх тендерээр баяжих

Өөрийгөө хамгийн шударга гишүүн гэж магтуулах дуртай Д.Арвин гишүүнийг хүмүүс шударгаа алд, хамгийн хэрүүлч, бүдүүлэг, бас тэгээд боловсрол хамгийн дорой нь гэвэл харин нь зохино гэлцдэг. Нүүрэн дээрээ шударга хүний дүр эсгэж, тэр дүрэнд нь хүмүүсийг итгэчихсэн гэж өөртөө итгэсэн Арвиныг УИХ-ын гишүүний эрх мэдлийг хувьдаа хамгийн ихээр ашигладаг гишүүнээр шалгаруулахсан. Энэ хоёр нүүртэй эмэгтэйг тендерээр баяжсаныг хэн ч хэлэх биз ээ. Түүний ”Их өргөө” барилгын компани нь одоогоор дүү Бадрахынх нь нэр дээр байдаг боловч үнэн хэрэгтээ Арвины хөрөнгө. 2000 онд гэхэд л 120 сая төгрөгийн төсөвтэй Их тэнгэр цогцолборын барилгын засварын ажлыг ямар ч өрсөлдөгчгүйгээр “Их өргөө” компани авч, ажлыг гүйцэтгэсэн. Хамгийн аймшигтай нь 120 сая төгрөгийн төсвийг хэтрүүлэн улсаас 270 сая төгрөгийг “хуссан” гэдэг. Тухайн үеийн ханшаар бол 120 сая төгрөг бол засварын ажилд байтугай шинэ барилга барих хэмжээний мөнгө бөгөөд энэ хэтэрсэн тасвөө улсаас хоёр дахин нуглаж авсан гэхээр ой гутам үйлдэл юм. Нөгөө шударга гишүүн чинь шүү дээ. Энэ мэтээр тендер будилуулж, эрх мэдлээрээ далайлгаж улсын мөнгө тоншоод сурсан Арвин авгай өнгөрсөн жил Нэгдүгээр амаржих газрын их засварын ажлын 2.1 тэрбум төгрөгийг “Их өргөө” рүүгээ шилжүүлж чадсан. Барилгын салбарыг мэддэг хүмүүс ч бас энэ мөнгийг засварт ахадсан тоо байна гэж шүүмжилж л байсан. Одоо тус эмнэлгийн хашаанд 150 ортой өргөтгөлийн ажил явагдаж байгаа.
Тэгтэл саяхан бас л Гуравдугаар төрөх эмнэлгийн барилгыг барих тендерийг авсан байна. Ичихгүй тэгээд шав тавих ёслолд оролцоод явж байгаа харагдсан. Баянзүрх дүүрэгт, “Энэрэл” эмнэлгийн суурин дээр барьж эхэлсэн Гуравдугаар амаржих газрын шинэ барилгыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаах ёстой ажээ. УИХ-д сонгогдох гэж тэрбум төгрөг цацан, үхэн хатан зүтгэхийн учир энэ. Ам, үйл нь алд дэлэм зөрдөг Арвин хатагтайн үнэн төрх ийм л байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих