Mөнгөний үнэ цэнийг мэдэж байж мөнгөөр хүрээлүүлдэг

moneyБид мөнгийг олж чаддаг. Бас эргэж орж ирэхээргүй болтол нь ямар ч төлөвлөгөөгүйгээр зарж чаддаг. Зовж олсон мөнгийг хямгатай, амар олсон мөнгийг яах ийхийн л зуургүй зарцуулчихдаг. Тэгэхээр мөнгөтэй зөв харьцаж, мөнгөний үнэ цэнийг ойлгох асуудал маш чухал байдаг.
Мөнгө бол хөрөнгөтөн нийгэмд цусан толботой төрсөн гэж ярьдаг. Энэ нь нэг талдаа хатуу ч гэсэн үнэн үг юм. Гүйлгээний хэрэгсэл болох мөнгөний үнэ цэнийг мэдэж байж, мөнгөөр хүрээлүүлдэг. Хүн төрөлхтөн мөнгө тогтоодог олон аргуудыг эртнээс хэрэглэсээр иржээ. Тэр тусмаа Еврей үндэстэн мөнгө тогтоох гайхамшигтай аргуудтай.
Монголчуудад ч гэсэн бий. Тухайлбал, ширээн дээр байгаа хогийг гараар хамах, ширээн дээр малгай, хоосон лонх, түлхүүр тавих, нар жаргасны дараа угаадас, хогоо гаргаж хаях, өр зээлээ эргүүлэн өгөх, олон төрлийн шүүр гал тогооны өрөөнд тавих, гэртээ задгай мөнгө хуримтлуулж, байн байн тоолох, даваа гарагт банкны өрөө өгөх зэрэгт мөнгө тогтдоггүй. Харин өглөө нар мандсаны дараа өглөгөө өгөх, сарын эхээр болон хаврын хөхөөн дуунаар алтан эдлэл худалдан авах, ширээний бүтээлэгний завсар мөнгө хадгалах, мөнгөнийхээ дээжийг доод тал нь гурван хоног хадгалах, хэтэвчин дэх салаа бүрээр мөнгөө хийхгүй байх нь мөнгийг тогтоодог аргууд юм.


URL:

Сэтгэгдэл бичих