Сексээс дээд зэргийн таашаал авах аргууд

bannerХэрэв секс нь цэвэр бие махбодид таашаал өгдөг байсан бол хөлний массажтай зүйрлүүлэх төдий л ярих байсан байх. Гэтэл секс гэдэг давтагдашгүй зүйл юм. Энд эр хүний байгаа бүх авьяасаа гарган байж олж авсан ялалтын баяр, эрсдэл, харьцаа, бодь сэтгэл, ертөнцийг таньж авсан мэдлэг сэрэл мэдрэмж гээд мат олон зүйл орно.

Гэсэн ч энэ бүх баяр баяслыг бүгдийг нь нэг дор хэзээ ч авч болдоггүй. Олон төрлийн секс нь янз бүрийн таашаал өгдөг. Тиймээс үр удмаа үлдээх байгалийнхаа зөнд хөтлөгдөхөөс өмнө ямар төрлийн секс залуу чамд илүү тохирохыг тодорхойлох нь зүйтэй болов уу. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэхүү төрөл нь ердөө л долоо байдаг гэнэ. Ингээд залуу та эдгээрийг уншаад төрөл болгоноос нь таашаал авч сурахыг хичээгээрэй.

1. Тохиромжгүй үеийн секс
Хэрэв та хоёрын хэн нэгнийх нь тамир тэнхээ барагдаж, ядарсан ч юм уу эсвэл бүсгүйнх япын тэмдэг ирсэн бол энэ нь хамтрагчаа амьдралын хамаг баяр баясгалангаас нь салгах шалтаг ерөөсөө болох ёсгүй. Хос болгонд сексийн “тохиромжгүй үе” гэж байдаг бөгөөд энэ нь давтамжтай байдаг хэдий ч гаж буруу зүйл огтхон ч биш юм гэж”Америкийн сексийн талаар зөвлөгөө өгөх төв”-ийг үндэслэгч хэлсэн байдаг. Ийм үед албадан секс хийх нь эсэргүүцэл, татгалзал, гомдлыг төрүүлнэ. Мэдээж өөрийнхөө сэтгэл санааг хамгаалахын тулд эсэргүүцэж болно л доо.

Гэхдээ хэн хэндээ харилцан буулт хийх нь дээр. Тэгээд ч хүн чинь бусад амьтнаас илүү нарийн боловсронгуй бүтэцтэй. Бидэнд гар байна. Жишээ нь, энэ тохиолдолд өөрийгөө хангаж болно. Хамгийн гол нь хурьцлаар төгсөөгүй ор хөнжлийн явдал нь шал дэмий ажил гэж бодохгүй байх нь чухал. Залхуу хүргэсэн бэлгийн ажлыг гар тэр ч бүү хэл аман сексээр орлуулж болно. Ингэж олон аргаар үзэх нь зөвхөн энэ таагүй үед ч биш дараа нь ч хэрэг болж болно. Хамтрагчаа нүцгэнээр харах нь баа нэг л сексийн хэв маяг. Ихэнх бүсгүйчүүд хархүүдээ яаж гар хангалга хийж байгаагаа харуулахаас ичдэг. Гэхдээ энэ нь илүү чөлөөтэй, биеэ барихгүй байхад туслах нэг ёсны арга юм.

2. Тайван секс
Магадгүй шөнө эсвэл амралтынхаа өдөр буйдан дээрээ тэврэлдээд унтаж байтал гэнэтхэн чамд секс хийх хүсэл нойрны хажуугаар төрөөд, харин найз бүсгүй чинь нимгэхэн цамцтай тайван нойрсож байдаг. Түүнийг бүү сэрээгээрэй. Сэрээвэл дэндүү хүнлэг бус хэрэг болно. Харин маш аядуу зөөлхнөөр ажлаа эхлэх хэрэгтэй. Хуруугаа хөхөж сайтар чийглэсний дараа бүсгүйнхээ эрхтний амсрыг болгоомжтойгоор тойруулах хөдөлгөөнөөр хөдөлгөх бөгөөд хүчтэй дарж болохгүй. Ингээд бүсгүйгээ тааламжтай амьсгалахыг нь хүлээ.

Найз бүсгүй чинь хэдийгээр ядраад өөрийнхөө тэчъяадлыг гаргаж чадахгүй байлаа ч энэхүү нойрон дундах сексээс дургүйцэхгүй. Хамгийн гол нь түүнээс ямар нэгэн хүч чармайлт, мэрийлтийг бүү шаард. “Ийм тохиолдолд бүсгүйнхээ араас хажуу талаараа байрлах нь хамгийн тохиромжтой” гэж “Сексийн хөтөч” номын зохиогч Пол Жанидис бичжээ. Учир нь унтаж байгаа хүнээс ямар нэг огцом хөдөлгөөн, идэвх шаардахгүй, харин эрэгтэй нь энхрийлж таалж, хүүхэд бүүвэйлж байгаа юм шиг аяархан хөдлөх нь энэ бүхний хамгийн давтагдашгүй “амт” гэж зохиогч бүсгүй ярьжээ.

3. Хэрцгий секс
Таны найз бүсгүйд романтик зөөлөн, энхрий секс хэрэгтэй юу, эсвэл арслан барс шиг дайрч, хувцас хунарыг нь урж тастсан ширүүн секс хэрэгтэй юу гэдгийг хэрхэн мэдэх вэ? Үүний тулд та бүсгүйнхээ хувцаслалт болон биеэ хэрхэн авч явж байгааг анхаарч хараарай. Хэрэв энэ үдшийг ялимгүй ширүүн тэчъяадаж өнгөрөөхийг хүсч байгаа бол тэр хүслээ богино банзал, гэрэлтсэн майк зэрэг анхаарал татсан хувцсаар илэрхийлж болно. Мөн биеэ бүдүүлэг ширүүн авч явна. Хэрэв та ийм санаачлагыг эсэргүүцэхгүй бол өөрийгөө ч мөн түүн шиг авч яваарай.

Дараах аргуудыг хэрэглэж болох юм. Хоёулхнаа байхдаа ямар нэгэн өвөрмөц зүйл хийх хэрэгтэй. Жишээ нь, нүдийг нь боох, хувцас руу нь гэнэт гараа шургуулах, гэдсэн дээр нь гэнэт үнсэх гэх мэт. Ингэснээр та түүнд өнөөдрийн секс өвөрмөц, илүү зэрлэг байх болно гэдгээ ойлгуулж байгаа юм. Энэ бүхэн ердийн байдлыг эвдэж, яг л араатан болсон сэтгэгдэл төрүүлдэг байна. Сексээ илүү хэрцгий болгоход зүй зохисгүй ярианууд ч тус болдог.

4. Хурдан секс
Эмэгтэй хүн янз бүрийн гэнэтийн бэлгэнд дуртай байдаг. Тэр тусмаа сөксийн. Үдэшлэгийн үеэр угаалгын өрөөнд, цахилгаан шатанд, албан тасалгаанд гэх мэт газар та бүсгүйдээ секс хийхийг санал болговол 1здний ихэнх нь татгалзахгүй. Ер бусын бөгөөд түгшүүртэй байдал нь магадгүй танд дутагдаж байдаг тэрхүү хурц мэдрэмжийг төрүүлж болно. Гэхдээ аюултай нөхцөл байдал нь хэтэрхий эрсдэлтэй байх ёсгүй. Жишээ нь: хөдөлгөөн ихтэй үед машин барьж байхдаа, эсвэл хэт хуучинсаг үзэлтэй лалын шашинтай оронд зугаалж явахдаа, наран шарлагын газар энгэр зөрүүлбэл ямар үнэ төлөхөө мэдэж байж энэ бүхнийг хийгээрэй.

Иймэрхүү зугаа цэнгэлд хамгийн тохиромжтой газрууд гэвэл таны унтлагын өрөөнөөс бусад бүх газар байж болох гэнэ. Гэхдээ хамгийн эрэлттэй нь зуны цагт голын эрэг, машинд, цэцэрлэгт хүрээлэнгийн модод доор. За тэгээд цаашилбал, цахилгаан шат. Дэлгүүрийн хувцас үздэг кабин гэх мэт. Энэхүү жорын бас нэг амттай зүйл нь бүх ажлаа хурдан хийх ёстой. Мэдээж хэрэг эмэгтэй хүн тийм ч хурдан дур ханадаггүй. Тиймээс тэр энэ сексэд сэтгэл ханамжгүй үлдэнэ гэж бүү бодоорой. Болж буй үйл явдлаас авч буй сэтгэлийн хөөрөл нь таашаал болж өгдөг бөгөөд иймэрхүү галзуу зүйлийг тантай байхдаа л хийхэд хэзээ ч бэлэн байх болно.

5. Уянгын секс
Хэрэв өнөөдөр таны хувьд ер бусын тэмдэглэлт өдөр, эсвэл та хоёр удахгүй хоёр тийш болох гэж байгаа бол сексийн энэ төрөл нь танд маш тохирно. Намуухан хөгжмийн эгшиг, оргилуун дарсны үсчих чимээ, сэтгэл догдлуулсан халамж энхрийлэлд ямар ч бүсгүй чиний урьдах алдааг уучилж, чамд хайртай болсондоо харамсахгүй. Ажил хэрэгч бүсгүй ч тэр үүнд хөндий хандахгүй. Удаан үнсэлт нь романтик сексийн эхлэл. Уруул, хүзүү, эгэм, гарын ар гээд цаашлаад бүгдийг нь. Бүсгүйчүүд эрэгтэйн хүчит гараар тэврүүлэн үнсэлцэх дуртай. Яг л уянгын кинон дээр гардаг шиг.

Ийм байрлалаас цамцных нь товчийг тайлж хөхийг нь үнсэх хэрэгтэй. Гэхдээ ганц хөхний толгой дээр анхаарлаа хандуулж болохгүй. Энэ бол жинхэнэ романтик үнсэлт. Ингээд бүсгүйгээ зөөлөн гэгч нь орон дээр хэвтүүлээд дахиад 20 орчим минут үнсэж, энхрийлж таал. Ийм сексэнд хамгийн тохиромжтой байрлал бол урд урдаасаа тэврэлдэх. Эмэгтэй нь дээр байж болно. Бүсгүйгээ тэвэрч, нүүр хөхийг нь үнсээд дур тавихаа азнаж байгаарай. Төгсгөл рүүгээ жаахан тэчъяадал нэмэхийн тулд залуу нь дээр нь гарч болно. Чихэнд нь сайхан үг шивнэхээ мартуузай.

6. Секс марафон
Та хоёр анх унтахдаа ямар байсныг санаж байна уу? Хоёр гурав хоног орноосоо босоогүй байх. Учир нь та хоёрын хайр гал халуун байсан болоод тэр үү? Одоо тэгвэл яасан? Яагаад түүнийг давтаж дахин нэг үзэж болохгүй гэж. Юу саад болж байна? Энд цаашид өчнөөн олон жил хамт амьдрах юм чинь ингэж биеэ ядраагаад яахав гэсэн бодол саад болж байна уу? Та ийм өөдрөг үзэлтэй байгаа нь сайн хэрэг. Гэхдээ жинхэнэ сунжирсан, секс марафоноос гэрлэлтээ батлуулсны дараа ч татгалзах хэрэггүй. Ингээд марафон сексийг төлөвлөе. Түүнийг хэзээ ч бүү төлөвлө.

Юм гэнэтийн байх тусмаа сайхан байдаг. Бямба гарагийн өглөө сэрэнгүүтээ та эхнэртээ бүтэн сайны өдрийн үд дунд хүртэл түүнийг энхрийлж таална гэдгээ хэл. Ийм тохиолдолд ямар ч бүсгүй үсчин орох, найз бүсгүйтэйгээ уулзах уулзалтаа өөрчлөхөд бэлэн байна. “Өвчтэй” гэж албан газартаа хэлээд энэ бүхнийг ажлын өдрөөр хийвэл бүр ч догь. Гол нь гэнэтийн. Одоо та хоёр эрх дураараа байж болно. Өвдөг, тохойгоо үнсэж таалах ч юм уу хүссэнээ л хийж болно. Энэ өдрийг энхрийлэл таалал, сексээр өнгөрөө. Бүсгүйгээ юу хүсч байгааг нь асуугаад хүслийг нь гүйцээж болох юм.

7. Тоглоомын секс
Заримдаа секс сайхан байдаг ч нэгэн хэвийн байх нь элбэг. Өдөр бүр л үнсэлт, энхрийлэл, дуртай байрлал, дур ханамж, зурагт, нойр. Дадал болсон өөрсдийнхөө жороо хааяа ч гэсэн өөрчлөх хэрэгтэй. Чиний найз бүсгүй үүнийг гар, хөлөө өргөөд л за гэж зөвшөөрнө. Ингээд туршилт хийх шөнөө сонгоорой. Зориулалтын тос мөн ямар нэгэн зугаатай секс тоглоомыг сонгох хэрэгтэй. Бүр зориудаар шинэ байрлал мэдэж сурсан байгаарай.

Заримдаа ямар нэгэн зүйлийг өөрчлөх хэрэгтэй болдог шүү дээ. Жишээ нь та зочид буудлын нэг өрөө аваад, секс дэлгүүрээс сонин инээдэмтэй хэдэн тоглоом худалдан авч ч болно. Харин энэ хооронд тоглох зохиолоо бодох хэрэгтэй. Хамгийн гол нь сүүлийн хоёр гурван өдөр энгэр зөрүүлэхгүй байж байгаад яг тэр өдрөө бүх хүчээ зориулах нь хамгийн амттай.


URL:

Сэтгэгдэл бичих