Онигоо

6252f7de9ecf0f87bigАав:
-Миний хүү, хөршийнхөөс алх бахь хоёрыг нь гуйгаад ир.
Хүү төдөлгүй ирэв:
-Аав аа, хөршийнд байхгүй гэнэ ээ.
-Хм, муусайн юмнууд их юм харамлаж дээ… алив, өөрийнхийгээ аваад ир…

————————-

 

Эхнэр:
-Хөөе, чи өчигдөр хэдэн загас барьсан бэ?
-Зургаан цурхай.
-…муусайн худалч луйварчингууд…
-Яасан бэ, би худлаа хэлсэн юм уу, өчигдөржингөө л загас барьж байгаад ирээ биз дээ.
-Өнөөдөр дэлгүүрээс 8 цурхайны үнийн нэхэмжлэл ирээд!!!

—————————–

 

Залуу яруу найрагчдын тэмцээн. Шүүгч:
-Чи надад Пушкинийг санагдуулчихлаа!
-Яасан? Тийм сайн байна уу?
-Үгүй ээ, буудчихмаар муу байна!

——————————

 

Нэр: Эмэгтэй хүн
Тэмдэглэгээ: Fm
Анх нээсэн хүн: Адам
Хувийн жин: Дундаж нь 60 кг. Зарим нэгдлүүд нь 40-120 кг.
Физик шинж чанар: Ихэнхдээ уян зөөлөн. Буруу харьцвал тэр чигээрээ хатуурах нь буй. Бага температурт буцална. Амархан хөрнө.
Химийн шинж чанар: Au, Ag, Pt зэрэг үнэт мөталлуудтай нэгдэх дуртай. Үнэт чулуутай мөн адил. Гэнэт дэлбэрэх аюултай. Этилийн спиртэд амархан ханадаг. Зарим шинж чанар нь шөнийн цагаар идэвхждэг.
Хэрэглэх салбар: Гоёл чимэглэл, үйлдвэрлэлд өргөн хэрэглэнэ. Хир буртаг арилгах чадвар сайн. Нийтийн болон гэрийн хоолны салбарт эрэлт ихтэй. Хүний биеийн ядаргааг арилгаж стресс тайлна, буруу хэрэглэвэл эсрэг үйлчилгээтэй.
Өнгөний хувирал: Хэрвээ тайван байдал нь алдагдсан, тэсрэхийн өмнөхөн, эсвэл дэргэд нь ижил төрлийн илүү чанартай элемент байвал улаан ягаан болж хувирна.
Аюулгүй ажиллагаа: Буруу эдэлж буруу харьцвал орчин тойрондоо аюултай. Нэг хүнд нэг л загвар байх ёстой. Хэрвээ олон загвар зэрэг хэрэглэх бол бие биетэйгээ харших тул тус тусад нь хадгална.

————————————-

 

-Ээж ээ, манай муур суултуурын ус уугаад байна.
-Суултуурын ус элдэв амт үнэр байхгүй, зүгээр ш дээ.
-Та яаж мэдсэн юм бэ???

Р.Слава

www.fact.mn

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих