Улсын төсвийг бүрдүүлдэг “голлох” татварууд буурчээ

татЭнэ оны нэгдүгээр улиралд улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.1 их наяд төгрөгт хүрчээ. Үүний 990 тэрбум төгрөгийг татварын орлогоос бүрдүүлсэн байна. Үүний 29 хувийг Нэмэгдсэн өртгийн албан татвар, 19 хувийг Нийгмийн даатгалын шимтгэл, 13 хувийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, 11 хувийг Хувь хүний орлогын албан татвар, 10 хувийг Онцгой албан татвар, долоон хувийг Гадаад худалдааны татвараас бүрдүүлсэн бол, үлдэх татварыг өмчийн болон бусад татвараас төвлөрүүлжээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 19 хувиар, Нэмэгдсэн өртгийн албан татвар дөрвөн хувиар буурсан таагүй үзүүлэлт гарсан ч, бусад төрлийн татвар ялимгүй өссөнтэй холбоотойгоор татварын нийт орлого өнгөрсөн оныхоосоо 0.7 хувийн өсч 990 тэрбумд төгрөгт хүрсэн байна

 

 

Чой


URL:

Сэтгэгдэл бичих