Ерөнхий сайдын зөвлөх Ашиг сонирхлын зөрчлийн хуулийг зөрчжээ

c85927ccb6c2c22foriginalИргэн Б.Энхбаяр, Т.Сайнжаргал нар Ерөнхий сайдын 50 тэрбумын багцаас гаргасан зарим аймгийн төвүүдэд битүү зах, худалдааны төв барих 9.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Авлигатай тэмцэх газарт хандсан юм. Хаврын чуулган эхлэхээс өмнө тус байгууллагаас хариу ирүүлэхдээ Ховд, Баян-Өлгий, Увс аймагт баригдах битүү захын барилгын тендерийг нээлттэй бус, хязгаарлагдмал байдлаар зарласан нь үндэслэлгүй болохыг тогтоосон байна.
Мөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны гишүүнээр захиалагчийг төлөөлж ажилласан Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Батмөнх нь “Ус орчин” ХХК-ийн захиралтай ойр дотно, найз нөхөд атлаа “Ашиг сонирхлын зөрчилгүй” хэмээн ташаа мэдээлэл өгч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан болохыг АТГ нотолжээ. Тухайлбал, тэрээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дэх заалтуудыг зөрчсөнийг уг албан бичгээр мэдэгдсэн аж.
Д.Билэгт 

URL:

Сэтгэгдэл бичих