Тахь нутагшуулах ажлын хүрээнд шинээр худаг гаргажээ

худагГовийн дархан цаазат гаазар 1992 оноос бүрэн устсан тахийг эргэн нутагшуулах ажлыг манай улс нилээдгүй эрчимжүүлэн авч байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд эргэн нутагшиж байгаа тахийн тоо толгой нилээдгүй өсөж байгаа сайхан мэдээ байгаа юм.

Гэвч байгалийн ган зуд, хүний хорт үйл ажиллагаа болон чоно зэргийн үр нөлөөгөөр хийгдэж буй ажил саад тотгор учирч байсан ч нөр их ажлын хүрээнд хийгдэж буй тахь нутагшуулах ажил маань 2010 оноос ихээхэн сайн дүр зураг харагдаж байгаа билээ.

Одоо Зүүнгарын говьд харьцангуй биеэ даасан Хонь ус /70 гаруй/, Тахь усны /20 гаруй тоо толгой/ гэсэн тахийн 2 популяци бий болгожээ. гэвч энэхүү хоёр сүрэг нь хоорондоо харилцаа хамааралгүй байгаагаас цус ойртох аюул тулгараад багйаа бөгөөд тэдний нэг нийлэх цэг болгон нарны өргүүртэй худаг гаргах хүсэлтийг БОНХЯ-нд гарган, 40 сая төгрөгийн санхүүжилт гаргажээ. Ингээд Онгон бүсийн яг голд Хөдөөгийн Сэртэнгийн хойно Улаан ганга гэдэг газар нарны энергээр ажилладаг худаг гаргаад байна.

Энд усны ундарга маш сайн буюу 2 л/с орчим ундаргатай байна. Худгийг хүлээлгэн өгснөөс долоо хоногийн дараа үерийн усны гангыг дүүргэсэн, маш том цүнхээл тогтсон байна. Энэ уснаас зээр, хулан ундаалж байна.

Энэ мэтчилэн байгал ан амьтнаа хайрлан хамгаалах үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгааа аж.

 

 

Чой /bolod.mn/


URL:

Сэтгэгдэл бичих