ИХ МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТҮҮХЭЭС

өртөөМЭӨ III – II зуун. Эртний нүүдэлчин Монголын харилцаа холбооны гол хэрэглүүр нь морьтон эч, галын дохио, дарцаг, утаа зэрэг зүйлс юм. Монгол улсад манай тооллын өмнөх III зууны сүүлч II зууны эхнээс Хүннү улсад “Оуто ван” буюу өртөө ноён хэмээх албан тушаал байсан байна. Уг гүрний вангууд эзэн хаандаа яаралтай бичгүүдийг уургын улаа хэрэглэн буухиа элчээр явуулж эхэлснээр шуудан холбооны эх үүсвэр тавигджээ.

Мөн III зууны сүүлч II зууны Хүннү нар гадаадад элч зарж бичиг илгээж байсан. Манай эриний IV зууны үед Тоба улсад Фучжучтень буюу өртөөчин хэмээх албан тушаалыг хэрэглэж байв. Мөн МЭ 523 онд Жужаны хаан Анажуань өртөөний морь, хонь, үхэр туулгаж байжээ. Туүнээс хойш МЭ X зууны үед Кидан улсад хааны зарлигаар томилсон элчид унаа дайчлах зэр бичиг, пайз буюу гэрэгэ олгон зам Ч зуураа өртөө улаа хэрэглүүлдэг байсан. Үүнээс үзэхэд эртний 5 Монголын өртөө дэлхийн шуудангийн түүхэнд анхны өртөөчилсөн шуудан | байсан бөгөөд орчин цагийн харилцаа холбооны үүсэл юм.

XII – XIII зуун: XIII зууны эхэнд Монголын тулгуур төрийг үндэслэгч их хаан Чингис нэгдсэн Монгол улсыг байгуулсан тэр цагаас Монгол овог аймгуудын хооронд харилцан нэвтрэлцэх явдал нилээд өргөн болж шуудан өртөө нь улсын нэгдмэл алба
болон хөгжсөн байна. Ийнхүү өртөө шуудангийн албыг бүр эхнээс нь төрийн өндөрлөг албадын хооронд болон төрөөс нийгэмд хургэх харилцаа мэдээллийг дамжуулах үндсэн хэрэгсэл, онцгой алба, болгон зохион байгуулж иржээ.

1228 – 1241. XII – XIII зууны Монгол оронд Чингис хааны гэрээслэл ёсоор 1228 – 1241 онд хаан ширээнд сууж байсан Өгөдэйн үед мэдээлэгч, захирагч /мэдээлэл/ нарыг бий болгон өртөө байгуулсан нь харилцаа холбооны хувьд уургын улааг устгаж, улсын өртөө байгуулсан явдал юм. Өгөдэй хаан өгүүлсэн нь: Эцгийнхээ их сууринд сууж, хаан эцгээс хойш үйлдсэн хэрэг минь:
1-рт. Би Алтан улсыг эзлэн дагуулав
2-рт. Бидний хооронд элч явуулж харилцах ба элдэв хэргийг зөөлгөх өртөө замыг тавиулав.
3-рт. Усгуй газарт худаг малтуулж гаргуулаад улс иргэнийг ус өвсөнд хүрэлцээтэй болгов.
4-рт. ЗҮг зүгийн суурин улсын хотуудад мэдээлэгч захирагч нарыг тавьж, улс иргэнийг хөл хөсөр, гар газар тавиулж амар түвшин болгов гэжээ.

Тэр үед өртөөгөөр цэргийн анги, эд бараа, нум сум, эмээл хазаар зэргийг татаж авах эсвэл хаа хол газраас сувд, тана авчрах явдалд өртөөг өдөр шөнөгүй дайчилж байсан нь иргэдийг ихэд гачигдуулж байжээ. Монгол гурний хэмжээгээр өртөө байгуулах Өгөдэйн анхны шийдвэр дотор, элч нарыг явуулахадявдал удаан, улс иргэнд зовлон буй учир “Огооторшуулан” /журамтай болгох/ зүг зүгийн мянгат мянгатаас замчин /улаачин/ гаргуулж, суурь суурьт зам өртөө үүсгэн элч нарыг хамаагүй улсаар үл хэсүүлэн давхцуулах, зөвхөн өртөөгөөр чвуулах хэрэгтэй гэж заасан байжээ. Өгөдэй хаан анх 37 суурь өртөө байгуулж, мянгат бүрээс суурь тутамд улаач, унааны морь, хүнсний хонь, саалийн гүү, хөллөх үхэр, ачих тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр гаргаж байв үүрэг ноогдуулсан байв.

 

Монголчууд


URL:

Сэтгэгдэл бичих