Монголын эдийн засаг гэж байхаас намын эдийн засаг гэж байх ёсгүй

форумМонгол улсын эдийн засгийг аль нэг намын эдийн засаг мэт улс төржүүлж байгаа нь эдийн засгийн хөгжлийг гацаах гол нөхцөл болсоор байна. Намчирхал хэрээс хэтэрч бүр”Монголын эдийн засгийн форум”-ын нэгдсэн хуралдааны индэр дээрээс УИХ дахь АН-ын болонМАН-ынбүлгийндарга Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нар нэг асуудлыг хоёр өөрөөр тайлбайрлаж байв.

Хуралдааны модератор хараат бус сэтгүүлч, эдийн засагч Д.Жаргалсайхан АН-ын бүлгийн даргад “Танай нам хөгжлийн ямар концепцийг баримталж байна вэ” гэсэн асуулт тавихад “Би ийм асуултад хариулах гэж ирээгүй” гэж аяглаж байх юм.
Мэдээж эрх барьж байгаа намын бодлогыг[ сөрөг хүчин шүүмж! нь байдаг л асуудал. Гэтэл МАН-ын бүлгййн дарга С.Бямбацогт “Үндэсний хөгжлийн цогц бодлого” тэргүүтэй төрөөс баримтлах бодлого, үзэл баримтлал, хөтөлбөр, төлөвлөгөө, стратеги,
мастер төлөвлөгөө, үндсэн чиглэл гэх мэт нэртэй 590 орчим хөгжлийн бодлогын баримт бичгүүд байна” гэсэн мэдээллийг хийж эдгээрийн хэрэгжилтийг  хангахгүй байгаа талаар шүүмжилсэн бол АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат  “Монгол улс 20 жил эдийн засгийн хөгжлийн ямар ч бодлогын баримт бичиггүй явж ирсэн” гэж байлаа.

2006-2007 онд Монголын урдаа барьдаг бүх л эдийн засгийн эрдэмтэд баг болон Монгол улсын “Үндэсний хөгжлийн цогц бодлого”
боловсруулах уралдаан зарлан шалгаруулж 2008 оны нэгдүгээр сард УИХ-аар батлуулж байсан. Энэ бодлогын бичиг баримтыг гардан  боловсруулж байсан олон эдийн засагч, эрдэмтэд Эдийн засгийн форумын индэр дээрээс “хийсэн ажлыг нь үгүйсгэж” суугаа намын бүлгийн даргын хэлсэнд гайхаж суув. Зарим нь Н.Энхбаяр ерөнхийлөгчийн үед УИХ-аар батлуулсан болохоор “Үндэсний хөгжлийн цогц бодлого” бүр үгүйсгэгдэж байна гэж байв. Ийнхүү эдийн засгийн асуудалд намчирхан хандаж нэгнийхээ хийснийг нөгөө нь үгүйсгэж ирсэн  нь эдийн засгийн хөгжилд гацаа  тээг болох гол нөхцөл болж байна.

Тийм ээ, энэ жил Дэлхийн эдийн засгийн форумд оролцоод ирсэн “Мастер групп”-ын ерөнхий захирал Ц.Дашцэрэн манай сонины сурвалжлагчийн “Монголын эдийн засгийн форум Дэлхийн эдийн засгийн форумаас ямар ялгаатай байна вэ?” гэсэн асуултад “Манай эдийн засгийн форум нялх байна. Миний анзаарснаар Дэлхийн эдийн засгийн форум дээр ямар ч улс төр алга…” /”Хөдөлмөр” сонин 2014 оны дугаар 12-т/ гэж хариулсан нь үнэхээр оносон товч тодорхой хариулт байжээ.

Ж.Гал


URL:

Сэтгэгдэл бичих