Нойр хулжихаас яаж сэргийлэх вэ

Woman SleepingХүн хоногт хэдэн цаг унтах ёстой вэ. Энэхүү асуултын хариуг анагаах ухаан одоог хүртэл олоогүй аж. Хүн бүрийн бие махбодын амрах цаг харилцан адилгүй. Зарим хүн найман цаг унтдав байхад, заримд нь таван цагийн нойр хангалттай байдаг гэнэ. Мөн арван цаг унтсан ч нойр нь ханахгүй хүн ч цөөнгүй юм.
Унтахын өмнө:
* Ном унших эсвэл хөгжим сонсох: Тайван нойрсохын тулд саад болж буй гаднын зүйлээс хол байх хэрэгтэй. Ном унших, хөгжим сонсох нь таныг бусад зүйлээс тусгаарлан, унтаж амархад бэлтгэнэ.
* Усанд орох: Халуун устай онгоцонд хүний судас тэлж, биеийн дулаан буурч эхэлдэг. Унтахаар зэхэх үед биеийн дулаан буурах нь таны амрахад онцгой нөлөөтэй үзүүлдэг.
* Зөв байрлал: Орондоо хэвтэх хамгийн зөв байрлал бол бие, нуруугаа ижил түвшинд байлгах явдал юм. Баруун талаараа зүрхээ дээд талдаа байхаар хэвтэх хэрэгтэй. Ингэж хэвтэхэд зүрх бусад эрхтэнд дарагдахгүй тайван ажиллана. Унтлагын өрөөний дулаан 20 градусаас хэтрэхгүй байвал сайн.
Зайлсхийх зүйлс
* Согтууруулах ундаа нойргүйдэхэд хүргэдэг: Кофе, тамхи зэрэг бүх төрлийн сэргээгч зүйлсийг унтахын бүү хэрэглэ. Гэвч эдгээр нь кофе, цай зэрэг сонгодог зүйлсээр хязгаарлагдахгүй. Харин оройн цагт хийсэн “ачаалал ихтэй дасгал”, “айл гэрийн хэрүүл маргаан” зэрэг нь эдгээртэй эн зэрэгцэхүйцээр нөлөөлдөг байна. Нөгөө талаас унтахын өмнө компьютер дээр ажиллах, утсаар ярих, өдрийнхөө ажлыг дүгнэх зэрэг нь нойргүйдэхэд хүргэдэг байна.
* Нойрны эмээс татгалз: Өнөө үед жороор хэрэглэдэг маш олон нойрны эм худалдаж байгаа нь бас л аюулын харангыг нэмж байгаа юм. Хэд хэдэн нойрны эмийг нь хүнд зуршил болж, уцаартай болгож байгаа учраас хэрэглэх, худалдаалахыг нь хориглосон. Мөн зарим нэг тайвшруулах эм нь маш хүчтэй үйлчилгээтэй тул унтсаныхаа дараа сэрэх гэж бүтэн өдрийг зарцуулдаг байна. Хүмүүс зарим төрлийн ургамлыг унтахад тустай гэж үздэг ч шинжлэх ухааны үүднээс эдгээр нь нойрны хэмнэлийг бий болгоход огт нөлөө үзүүлэхгүйг тогтоожээ. Мөн эдгээр бүх тайвшруулах, нойрсуулах үйлчилгээ бүхий эмүүд нь эгзим, бөөрний дутагдал, элэгний гепатит, зүрх судасны өвчнийг үүсгэх зэрэг сул талтайг мартаж болохгүй. Тиймээс албан ёсоор хүлээн зөвшөөрч, худалдаалагдаж байгаа эдгээр эмийг хэрэглэхдээ заавал эмчийн зааварчилгаа авах хэрэгтэй.
* Ор тань зөвхөн унтахад зориулагдсан байх: Нойр судлаачид, эрдэмтдийн үзэж байгаагаар орондоо зөвхөн унтаж, сэрүүн байхгүйн тулд хамгийн наад зах нь зурагт үзэхгүй байвал сайн. Энэ нь мэдээж нойргүй хонодог хүмүүс заавал мөрдөх өдөр тутмын дүрмийн нэг юм.


URL:

Сэтгэгдэл бичих